60, 70-аад оныг дурссан Saint Laurent Resort 2022 цуглуулга

Францын алдарт Сан Лоран загварын ордон 2022 оны “Ресорт” цуглуулгаа дэлгэлээ.

  Сан Лоран ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло шинэ улирлын “Ресорт” цуглуулгаараа үүсгэн байгуулагч Ив Сан Лоран эмэгтэйчүүдийн дүр төрхийг эрэгтэй эсгүүрийн хувцасаар хэрхэн бүтээж байсныг харуулжээ. 60-аад оны сүүл, 70-аад оны эхэн үе бол Ив Сан Лоран болон Бэтти Катроу нарын хувьд онцгой эрин үе байсан бөгөөд Жендэркүийр* байдал нь тухайн цаг үеийн хуучин дэг журам, эрх чөлөөний улмаас унаж байсан олон сорилтуудаас зөв байдалруу орж болох цорын ганц арга зам байсан гэдэг. Ваккарелло  уран бүтээлдээ улс төрийн талаар ил тод хөндөн ярьдаг хүн биш хэдий ч түүний гаргасан коллекциуд гарцаагүй нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн байдаг билээ. Тэрээр загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтаа өөрийн төрөлх эх орон Польшид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч, олон жил найзалж буй найз Аня Рубик гэх бүсгүйтэй төстэй характерыг агуулсан бүсгүйчүүдийг сонгосон ба тус цуглуулгаараа өнөөгийн байдал жигдэрч, илүү сайхан ирээдүй рүү итгэлтэйгээр хувцаслах эрмэлзэлтэй байхыг уриалсан байна. 

Сан Лораны “Ресорт” 2022 цуглуулгын загваруудыг хүргэж байна :

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy