Питти Уомо 2022 : “Street Style” дүр төрхүүд

101 дэх удаагийн “Pitti Uomo” эрчүүдийн хувцас загварын үзэсгэлэн эхэллээ.

Жил бүр уламжлал болон тохиодог эрчүүдийн хувцас загварын үзэсгэлэн болох “Питти Уомо” эхэлж, загварын салбарынхан Флоренц хотруу биечлэн оролцохоор ирж эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй брэндүүдийн дунд Италийн загварын ордон “Lardini” багтаж байгаа бөгөөд тус ордон Намар-Өвөл 22/23-т зориулж өвлийн цэцэрлэгт хүрээлэнгийн инсталляцитай капсул цуглуулгаа танилцуулах гэж байна. Европ даяар хурдацтай тархаж буй Омикрон хувилбараас болж олон улс орнууд зул сарын баярын үеэс эхлэн хязгаарлалтыг чангатгаад байгаа ба энэ долоо хоногт  “Питти Уомо”-д оролцохоор төлөвлөж байсан олон брэндүүд, тэр дундаа тусгай зочин дизайнер Анн Демеулеместер (Anne Demeulemeester) IRL-д үзүүлэх тоглолтоо хойшлуулаад байгаа билээ. Гэсэн хэдий ч тус үзэсгэлэнгийн үнэнч хувцас сонирхогчид цөөнгүй байгаа бөгөөд Style Du Monde Флоренцын Фортезза да Бассогийн (Florence’s Fortezza da Basso) гадна талд залуучууд хэрхэн хувцаслаж, өөрсдийн дүр төрхөө бүрдүүлсэн зургуудыг хүлээн авцгаая.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy