Премьер Тэйлор дэлгүүр нь өндөр зэрэглэлийн зах зээл дээр харин Isaia нь тансаг зэрэглэлийн зах зээлд тус тус өрсөлддөг бол их хотын дэгжин, ажил хэрэгч залууст болон төрийн албан хаагч нарт зориулан, Солонгос улсад урлагдах хослол, цамц пальто зэргийг зах зээлийн хамгийн боломжит үнээр санал болгох L’Uomo by Premier Tailor дэлгүүрээ 2016 онд нээж байсан билээ.







Манай L’Uomo by Premier Tailor дэлгүүр нь хослол, цамц, пальто зэргийг таны биеэс хэмжээ аван Солонгос улсад урлуулах бөгөөд таны хүссэн загвар, дизайны дагуу мэргэжлийн зөвлөгөө өгөн үйлчилдэг.

Үйлчилгээ
Энэ үйлчилгээ нь таны биед хамгийн тохирсон примерк хувцасыг өмсгөн хэмжилт аван үүсч буй аливаа үрчлээ зэргийг арилган, хэмжилтийн дагуу бэлэн эсгүүр дээр хасч нэмэн урладаг. Ихэнх хүмүүст дэлгүүрийн бэлэн хувцас 100% таарсан байдаггүй бөгөөд бэлэн хувцаснаас сонголт хийхэд биеийнхээ аль нэг хэсэгт тааруулан авдаг. Тиймээс таны биеийн онцлогт яг таарсан хослол хийдэг нь захиалгын үйлчилгээний хамгийн том давуу тал юм. Таны хүссэн захиалгаар урладаг тул загвар болон товч, доторлогоо, халаасны загвар гэх мэт деталь хэсгүүдийг сонгон хийлгүүлэх боломжтой. Мөн ихэнх хэсгийг гар аргаар урладаг.
Захиалгаас хойш 3-4 долоо хоногийн дараа хослолоо авах боломжтой.
Бид мөн ажилчдын хослол, дүрэмт хувцас, цамц зэргийг олноор үйлдвэрлэх захиалга авдаг тул сонирхсон байгууллага бидэнтэй холбоо барихад хангалттай.
Мөн бид байгууллагад очиж зөв хувцаслах талаар сургалт зөвлөгөө өгдөг.
Манай L’Uomo by Premier Tailor дэлгүүр нь хослол, цамц, пальто зэргийг таны биеэс хэмжээ аван Солонгос улсад урлуулах бөгөөд таны хүссэн загвар, дизайны дагуу мэргэжлийн зөвлөгөө өгөн үйлчилдэг.