Quinto консепци дэлгүүр дээр шинэ улирлын коллекци ирж байгаатай холбогдуулан бид Christian Dior Resort 2022 цуглуулгын талаар мэдээлэл хүргэж байна.

Christian Dior эрэгтэйчүүдийн брэндийн бүтээлч захирлаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа Ким Жонс сүүлийн үеийн загварын цуглуулгууд дээрээ орчин үеийн урлаг, уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг зорьж байгаа нь мэдэгдэх болсон билээ. Тэрээр өнгөрсөн улиралд KAWS, Даниел Аршам, Амоако Боафо, Кенни Шарф мөн Питер Доиг нартай хамтран ажилласан ч энэ жилийн Resort 2022 загварт онцгой ач холбогдол өгчээ. Архивыг эргүүлж үзэхэд дизайнер 1960-аад оны хэв маягийн архетипүүдээс санаа авч, 1958-1989 оны хооронд 30 жилийн турш Dior-ийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Францын дизайнер Марк Бохан /Marc Bohan/ -с сэдэвлэжээ. Тэрээр Марк Боханы алдартай Dior ташуу хээг цуглуулгандаа нарийн хэлбэрт оруулан өөрчилсөн ба Dior-н өмнөх загвар зохион бүтээгчийн зүрхэн хэлбэртэй “CD” логог хүрэм, цамцан дээр хатгасан байна.
Dior ордонг үүсгэн байгуулагчийн загвараас голчлон иш татдаг байсан Жонс одоо Марк Бохан руу анхаарлаа хандуулж эхэлжээ. Ноён Диорын доор ажиллаж байсан (Ив Сан Лораны дараа орох хоёр дахь залгамжлагч) Боханы 60-аад оны турш зохион бүтээсэн загваруудыг эргэн харж, Жонс оёдол, спорт хувцсын хэв маягийг өөрчлөн, хаврын улиралд таны шүүгээг классик, тухтай байхаар зохион бүтээжээ.
Leave a Reply