Загварын шинжээчид сүүлийн 12 сарын хугацаанд шинээр танилцуулж буй загварын цуглуулга, арга хэмжээ мөн олон нийтийн сүлжээнд хийгдсэн хайлтуудыг шүүн дүгнэж, 2022 оны гол трендүүдийг нэрлэлээ. Загварын салбарт ноёрхсон трендүүдийн жагсаалтад 1990 ба 2000-аад онуудын стиль, сул хийцтэй цамц ба мини юбка гэх зэрэг “дэггүй” хэв маягтай хувцаснууд, oversize загварын пиджак , тансаг зэрэглэлийн брэндүүдийн санал болгох хувцас болон бусад чиг хандлагууд багтжээ.
"Catsuit"

Энэ жилийн хамгийн гэнэтийн трендүүдийн нэг бол “catsuit” юм. Магадгүй та энэ загварыг олон ч шоу, жишээ нь “Saint Laurent” загварын тайзнаас олж харсан байх – Хэйли Биберээс Лиззо хүртэлхи одуудын анхаарлыг татаад байгаа энэхүү загвар нь ямар ч хүн өмссөн тухтай мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.
"Бие барьсан пиджак"

Бие барьсан “микро” пиджак энэ жилийн трендүүдийн нэгт багтсан бөгөөд илүү нарийн силуэт , тэйлор хийцтэй болжээ. Нимгэн өмднөөс эхлээд мини юбка хүртэлх бүх зүйлтэй хослуулж болох “микро” пиджак нь Proenza Schouler, Miu Miu, Jacquemus зэрэг брэндүүдийн энэ жилийн коллекцид багтсан байна.
"Бокси" хүрэм

Хэрвээ жижиг пиджак таны сонирхол биш бол та энэ жил сул “бокси” хүрэм шүүгээндээ нэмээрэй. Хар өнгөтэй хамгийн сайхан зохицдог энэхүү хүрэм жинсэн өмд, юбка, сүлжмэл даашинз эсвэл даавуун өмд, өөрөөр хэлбэл бараг бүх зүйлтэй сайхан зохицдог.
"Гялалзсан зүйлс"

Илүү их ГЯЛАЛЗ! CELINE, Carolina Herrera, Coperni брэндүүд энэ жилийн цуглуулга дээр урт юбканаас эхлээд мини даашинз хүртэл хурц гялбаа өгч эдгээр дүр төрхүүдийг бүжгийн талбай дээр бүжиглэх гэж буй мэт гялалзуулсан билээ.
"Тод өнгийн цүнх"

Bottega Veneta цүнх 2021 онд үнийн дүнгийн 90 хүртэлх хувийг хадгалсан гэж Rebag борлуулалтын сайтын жилийн тайланд дурджээ. Үүнд Bottega Veneta ногоон өнгөтэй, илүү шийдэмгий, илүү тод өнгийн цүнхүүд зонхилж байв. Та гар цүнхэндээ заавал хар бараан өнгө сонголгүйгээр тод өнгүүдээр шинэчлээд үзэхийг зөвлөж байна. The Row, Loewe, By Far гэх мэт инди брэндүүдээс энэ жил тод өнгийн цүнхүүд түлхүү гарсан байна.
"Мини юбка"

Мини юбка нь эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээг орвонгоор нь өөрчилсөн 1960-аад оны бүтээл юм. Харин орчин үед уг юбка нь загвар, өнгө, хэлбэрийн өргөн сонголттойгоор орднуудын цуглуулгад зонхилж байна. Тухайлбал Miu Miu, Prada, Dior, The Attico брэндүүдийн мини юбка яагаад өмсөж болохгүй гэж? Багахан гарсан хөл бүсгүйчүүдэд илүү хөнгөн, хөгжилтэй, мөн эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлдэг билээ.
"Том цамц"

Шинэ улирлын гол трендүүдийн нэгээр урт том цамц тодорсон бөгөөд яг л бидний хүсч байгаа шиг хөнгөн, биед сул чөлөөтэй энэхүү цамцыг урт өмдтэй хослуулахыг зөвлөж байна. (Fendi, Peter Do брэндүүд болон загвар өмсөгч Gigi Hadid өмссөнөөр харагдсан).
"График хээ"

Сүүлийн үед томоохон загварын орднуудын цуглуулгад үзэгдэж сошиал платформд стилистүүдийн сонирхлыг татаж буй төрөл бүрийн дүрстэй хээ нь Дорно зүгээс гаралтай бөгөөд үргэлж өөрийн онцгой харагдах байдлаараа дизайнеруудын анхааралд байсаар ирсэн. График хээнээс гадна зэрлэг амьтдын хээ ойрын хугацаанд моданаас гарах төлөвгүй байна. Сонгодог ирвэсний хээнээс гадна энэ хавар тахь болон ирж буй бар жилийн үндсэн хээг анхааралдаа аваарай.
"Цээживч"

Таны одоогийн ажлын байранд оффисын энгийн хувцаслалт их чөлөөтэй болж байна уу? зуны орой гадуур хувцаслахдаа цээживч өмсөх нь таны хувцаслалтанд орчин үеийн байдлыг шингээх хамгийн сайн арга юм. Эмили Ратажковски шиг Michael Kors дээр харагддаг савхин юбка, мөн Jil Sander-н өнгө өнгийн том размертай костюмтай хослуулаад үзээрэй.
"Платформ ултай оффис гутал"

Сүүлийн гол загвар бол зузаан ултай оффис гутал юм. Бидний жишээ болгож буй GUCCI брэндийн зузаан ултай гутал бол энэ жилийн цуглуулгууд дахь хамгийн төгс сонголтуудын нэг бөгөөд бидний дурдсан энэ жилийн трэнд болох том силуэтууд , шулуун брюк өмд, мини юбка зэрэг аль ч загвартай маш сайхан зохино.
Leave a Reply