Энэ үйлчилгээ нь таны биед хамгийн тохирсон примерк хувцасыг өмсгөн хэмжилт аван үүсч буй аливаа үрчлээ зэргийг арилган, хэмжилтийн дагуу бэлэн эсгүүр дээр хасч нэмэн урладаг. Ихэнх хүмүүст дэлгүүрийн бэлэн хувцас 100% таарсан байдаггүй бөгөөд бэлэн хувцаснаас сонголт хийхэд биеийнхээ аль нэг хэсэгт тааруулан авдаг. Тиймээс таны биеийн онцлогт яг таарсан хослол хийх нь захиалгын үйлчилгээний хамгийн том давуу тал юм. Таны захиалгаар урладаг тул загвар болон товч, доторлогоо, халаасны загвар гэх мэт деталь хэсгүүдийг сонгон хийлгүүлэх бүрэн боломжтой байдаг.