Дэлхийн загварын чиг хандлагаүйлчилгээний стандартыг Монголдоо

БИДНИЙ ЭХЛЭЛ

Компаний танилцуулга

“Дэлхийн загварын чиг хандлага, үйлчилгээний стандартыг Монголдоо” гэсэн алсын хараа, хүсэл эрэмлзэлийн дор, (made to measure) буюу эрэгтэй хослол захиалгын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор анх 2012 онд, “ПРЕМЬЕР ТЭЙЛОР” компаниа Т.Зориг анх үүсгэн байгуулсан.

Манай компани нь Солонгос улсын хувцас захиалга, оёдлын салбарт 40 гаруй жил ажиллаж, өөрийн байр суурийг эзэлсэн “Harrison Tailor” ХХК-тай хамтран, хэрэглэгчийн хүссэн хийц загвараар костюм, пальто, цамц, гоёлын токсидо зэргийг Итали, Англи, Солонгос улсуудын дээд зэрэглэлийн брендийн материалнуудаас сонголт хийлгэн, чанарын өндөр түвшинд оёж урладаг.

Мөн манай хамт олон Итали, Франц, Солонгос зэрэг улсруу байнга зочилж, туршлага судлан, мэргэжлийн ур чадвар, мэдлэг мэдээллээ тасралтгүй шинэчлэн үйлчилгээгээ сайжруулахыг цаг ямагт хичээн ажилладаг нь биднийг Монголын эрэгтэй хувцасны зах зээлд өөрийн байр суурийг эзлэхэд тусалсан нь дамжиггүй.

Манай хамт олон жилээс жилд өргөжин тэлж шинэ зүйлсийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьдог. Үүний хүрээнд бид 2015 онд өндөр зэрэглэлийн “bespoke” буюу гар аргын, уламжлалт хослол урлах үйлчилгээг анх нэвтрүүлсэн.

Дэлгэрэнгүй

БИДНИЙ ТҮҮХ:

  • 2012 онд “Премьер Тэйлор” компани анх үүсгэн байгуулагдав.
  • 2015 онд Монгол дахь анхны BESPOKE гар аргын хослол захиалга
  • 2016 онд, Италийн алдарт ISAIA Napoli Монгол дахь албан ёсны салбар дэлгүүр
  • Мөн L’Uomo by Premier Tailor (Premier Tailor-ийн залуучуудад зориулсан салбар)
  • 2019 онд, Итали Франц зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн DIOR, CELINE, GUCCI, YSL, BALENCIAGA зэрэг брэндүүдийг цогцлоосон албан ёсны эрхтэй “AME CONCEPT STORE” дэлгүүрээ нээв.
  • 2021 онд, Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэг дор албан ёсны эрхтэйгээр нэгтгэсэн эрчүүдийн мулти брэнд “QUINTO CONCEPT STORE” дэлгүүрүүдийг тус тус нээв.
БИДНИЙ ЭХЛЭЛ

About The Brand

Манай хамт олон жилээс жилд өргөжин тэлж шинэ зүйлсийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьдог. Үүний хүрээнд бид 2015 онд өндөр зэрэглэлийн “bespoke” буюу гар аргын, уламжлалт хослол урлах үйлчилгээг анх нэвтрүүлсэн.

Үүний дараагаар 2016 онд, Италийн тансаг зэрэглэлийн, “ISAIA” брэндийг Шангри-Ла моллд нээсэн ба эрэгтэй хослол болон өдөр тутмын хувцасыг бэлнээр худалдаалдаг. Мөн тус онд, захиалгын хослолын зах зээл дээрх хамгийн боломжит үнийг санал болгодог, их хотын залуучуудад зориулсан, Премьер Тэйлор компаний охин компани болох “L’Uomo by Premier Tailor” салбар дэлгүүрээ нээж байжээ.

2019 онд, Итали Францын хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн Dior, Celine, Gucci, Balenciaga, Saint Laurent зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг албан ёсоор Монголд худалдаалах эрхийг авч, “AME CONCEPT STORE” дэлгүүрээ нээсэн билээ.