“Squid Game” киноны жүжигчин Чон Хо Ён “Vogue” сэтгүүлийн нүүрэнд

Залуу загвар өмсөгч, жүжигчин Чон Хо Ён “VOGUE” Сэтгүүлийн 2022 оны хоёрдугаар сарын нүүрэнд гарлаа

Нээлтээ хийгээд дөрөвхөн долоо хоногийн дотор 142 сая үзэлттэй болж Netflix-ийн нэгдүгээр байранд жагссан анхны Өмнөд Солонгосын цуврал болох “Squid Game”  бүтээлд Хойд Солонгосын дүрвэгчийн дүрээр алдаршсан 27 настай залуу загвар өмсөгч жүжигчин Чон Хо Ён Солонгосын нэр хүндтэй оддын дунд маш хурдан танигдаад зогсохгүй “Louis Vuitton” загварын ордны албан ёсны төлөөлөгчөөр сонгогдоод байгаа билээ. Тэрээр “Squid Game” киноны шалгаруулалтад оролцохын тулд Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоуг орхин ирж байсан бөгөөд 2016 онд дөнгөж 22 настайдаа загвар өмсөгчийн карьераа хөөн, эх орноо орхиж байсан ба хэсэгтээ ганцаардаж, өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй болж байсан цаг үеийн мэдрэмжийг дүрээ бүтээхдээ ашигласан хэмээн дурдсан байдаг.

Гурван охинтой айлын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн Чон Хо Ён Сөүл хотод төрж, Мёнмок хотын захад өссөн ба түүний аав нь сүүлийн 10 жилийн турш замын хажууд байрлах “Оори Нара” ( Өмнөд Солонгост ихэвчлэн Google, Naver дээр “Squid Game Хо Ён-ий гэр бүлийн ресторан” гэж хайдаг) 24 цагийн хоолны газар ажиллуулдаг байна.  Хо Ён аавынхаа хоол хийх дуртай байдлыг өвлөн авсан бөгөөд ямар ч үзэсгэлэнтэй газар очсон амттай хоолыг нь идэх дуртай хэмээжээ.

Тэрээр хүүхэд байхдаа ” Би загвар өмсөгч болох ямар ч сонирхолгүй байсан хэдий ч ойролцоогоор 180см орчим өндөртэй байсан тул гадны хүмүүс намайг загвар өмсөгч болоорой хэмээн их хэлдэг байв. Ингээд загварын ертөнцөд өөрийгөө сорьж үзэхээр шийдэж Сөүлийн тэргүүлэх агентлагтай гэрээ байгуулан, 19 настайдаа Солонгосын “Next Top Model” шоунд оролцож байсан юм. Тэрээр тус тэмцээний хоёрдугаар байранд орж нэгэн үед хүмүүсийн анхаарал, шүүмжлэлд өртөж байсан түүхээсээ хуваалцан : “Би өдөр бүр цахим сүлжээнд өөрийнхөө нэрийг хайж, бүх сэтгэгдлийг нэг нэгээр нь уншдаг байсан”. “Найман хүн намайг хайрлаж, хоёр нь үзэн яддаг байхад би зөвхөн  үзэн яддаг хоёр хүнд л анхаарлаа төвлөрүүлж гэртээ ганцаараа уйлдаг байлаа. Гэсэн хэдий ч  шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө дайчлан Солонгос редакторуудын анхааралд өртөж чадсандаа баяртай байдаг. Магадгүй шүүмжлэл нь хэтэрхий хувийн шинж чанартай байдагаас болсон байх. “Одоо ч гэсэн би өөртөө итгэх итгэлтэйгээ тэмцэж байна.” хэмээн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy