1. Хүн гутарсан, ядарсан, өлссөн үед ухаалаг сонголт хийх магадлал буурч, харин сэтгэл санааны хувьд тайван, баяр хөөртэй, санаа зовох зүйлгүй үедээ илүү зөв шийдвэр гаргаж чаддаг байна. Мөн дэлгүүр хэсэх дургүй хүнтэй, эсвэл нялх балчир хүүхэдтэй хамт явах нь хувцас сонирхох эсвэл худалдан авалт хийхэд сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.


2. Ихэнх хүмүүс дэлгүүрт өөрт таалагдсан загвараа худалдан авахаасаа өмнө материал, оёдол, чанар, эдэлгээ, загварт нь их анхаарч эргэлздэг бол харин өндөр зэрэглэлийн, албан ёсны эрхтэй дэлгүүрээр үйлчлүүлснээр та тэдгээр асуудлуудад санаа зовох зүйлгүй таалагдсан, дурласан зүйлээ авч чадах юм.

3. Та “shopping” хийж байхдаа “энэ хөөрхөн л юм, гэхдээ надад зохихгүй байх” эсвэл “хэтэрхий чамин юмдаа” гэх мэт бодлууд төрж л байсан биз дээ? Хэрэв тийм бол та бүгдийг нь хувцас солих өрөөлүү аваад ороорой. Танд ямар харагдахыг өмсөж үзэх хүртлээ мэдэхгүй шүү дээ. Та хэд хэдэн хувцас өмсөж үзэх тусам таны шийдвэр олон сонголтонд тулгуурласан оновчтой байх болно. Таныг харахад тийм ч ихээр таалагдаагүй хувцасыг өмсөж үзэхэд төгс байхыг бас үгүйсгэхгүй юм. Дашрамд манай AME дэлгүүрийн стилистүүдээс та өөрийн нас, ажил мэргэжил, биеийн галбир болон сонирхолд нийцүүлэн мэргэжлийн түвшний зөвлөгөөг авах боломжтой.

4. Магадгүй таны хувцасны шүүгээнд хар бараан, саарал, цэнхэр гэх мэт нейтраль өнгийн хувцас элбэг бол тод өнгөтэй гутал, цүнх, мөн гоёл чимэглэлээр өөрийнхөө имиджэд цог золбоо нэмж болох юм. Жишээлбэл цоглог улаан өнгөтэй жижиг цүнх нь энгийн хараас илүү үзэмжтэй харагдах байна.
5. Хэзээ ч битгий уйтгартай цув, куртка, бас хүрэм аваарай. “Гадуур хувцас бол хэзээ ч нэмэлт зүйл биш юм” гэж дизайнерууд зөвөлдөг. Маш олон хүмүүс таныг зөвхөн гадуур хувцастай байхад чинь л харна шүү дээ. Тийм болохоор зарим үед дотуураа өмссөн хувцас бус гадуурх хувцасандаа илүү ач холбогдол өгөх хэрэгтэй шүү.

6. Жижиг засварыг хэзээ ч хийж болно гэдгийг ямагт санаарай. AME дэлгүүр нь таны биед тааруулж уртаас хасах болон танаас нэмэх зэрэг үйлчилгээг үзүүлж таалагдсан хувцасаа биедээ төгс тааруулах боломжтой.
Leave a Reply