Sartoria Dalcuore: Сарториал хэв маягт дурлагч эрчүүдийн брэнд

"Тансаг зэрэглэлийн хослолын үйлчилгээг Монголдоо"

Хослолыг зөвхөн гангараанд аль эсвэл оффисын уйтгартай хувцас маягаар өмсөх бодол ард хоцорч эрчүүд маань хүссэн өнгө төрх, загвараар өөрийн биед төгс таарсан Тэйлор хослол хийлгэн өөрийн хэв маяг, стил имижийг бүрэн төгс илэрхийлж өөртөө итгэлтэй алхах болсон билээ.  Энэхүү боломжийг бидэнд ойртуулж “Made-to-Measure”, “Bespoke Tailoring” зэрэг захиалгын хослол үйлчилгээг Монголд анх оруулж ирэн 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Premier Tailor” дэлгүүр нь Солонгос улсын хувцас захиалга, оёдлын салбарт 40 гаруй жил болж байгаа “Harrison Tailor” брэндтэй хамтарч ажилладаг.  Хэрэглэгчийн хүссэн хийц загвараар Англи, Итали, Солонгос зэрэг олон улсын өндөр чанартай 10,000 гаруй төрлийн материалын сонголттой гар хийцийн хослол захиалгаас гадна Herno, Carmina, Gianni Fontana, Votta, Cordone гэх мэт брэнд дизайнеруудын урласан бэлэн загваруудаас худалдан авалт хийх боломжийг эрчүүддээ олгодог билээ.

Тэгвэл “Premier Tailor” дэлгүүр нь Сарториал хэв маягт дурлагч эрчүүддээ зориулж Италийн алдарт Наполи  уламжлалын  50 жилийн түүхтэй “Sartoria Dalcuore” брэндтэй шинээр хамтран ажиллаж үйлчилгээгээ тэлэхээр болсныг дуулгахад таатай байна. Далкуор хийцийн бусдаас ялгарах гол онцлог нь өмссөн ч өмсөөгүй мэт хөнгөн, зөөлөн, чөлөөтэй мэдрэмж өгдөгт оршино. Далкуор хүрэм нь ихэвчлэн зөөлөн, бүтэцгүй байдаг бөгөөд таныг өмсөх үед хүрэм эхлээд мөрөн дээр тань зөөлөн унаж үлдсэн хэсэг нь таны биед эвлүүлдэг тоглоом мэт сууж өгөх болно. Мөн тэйлор хослол нь сайн чанарын материалаар гар аргаар оёж өгдөг тул эдэлгээний хувьд бат бөх, зөв арчилгаанаас үүдэн маш удаан хугацаанд өөрийн үнэ цэнэ, чанараа хадгалан үлддэг.

Наполигийн алдартай түүх, соёл, загвараас авахуулаад дэлхийд алдаршсан олон зүйл бий . Гэвч дэлхий даяарх Сарториал сонирхогчдын дунд нэг л зүйл Итали улсын энэхүү бүс нутгийг алдартай болгосон байдаг. Энэ бол Наполитаны сонгодог Сарториал хэв маяг юм. Алдарт Спалла Камициа болон дэлхийд алдартай хэд хэдэн Сарториал брэндүүдийн үүссэн газар болох Наполи бол нарийн оёдлын гар урлалыг үнэлдэг хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газар юм. 

Сарториа Далкуор /Sartoria Dalcuore/ Брэндийн түүх :

 Уг брэнд нь Неаполитан оёдолчин Луижи Далкуор 16 насандаа гар урлалын оёдол хийх хүсэл тэмүүллээ дагаснаар 1965 онд эхэлсэн бөгөөд  арван найман настайдаа тэрээр хотын хамгийн нэр хүндтэй оёдлын дэлгүүр болох Дел Дукад сайн дурын дагалдагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Үүний хажуугаар авга эгчийнхээ оёдлын газар эмэгтэйчүүдийн хувцас оёход туслаж мөн ойролцоох эрэгтэйчүүдийн оёдлын цехед дагалдангаар ажиллаж байснаар Неаполитан загварын хэв маягийн нууцыг сурч мэдсэн юм. Түүний Сарториал, гар урлалын чадвар гайхалтай сайн байсан бөгөөд тэрээр хувцасаа чин сэтгэлээсээ дурлан тэмүүлж урладаг байв. Тэрээр “Эр хүн хувцаслахдаа хэт их гоёлгүйгээр  зохистой харьцаатай хувцаслах ёстой” гэж хувцаслах ёс зүйн тухай  тайлбарлахдаа хэлжээ.

Хорин есөн настайдаа оёдлын мастер Луижи Далкуор анхны хувийн бизнесээ Пиаца Муниципио хотоос холгүй орших Виа Сервантес хотод нээжээ. Түүний бусдаас ялгарах гоёмсог дизайн, силуэт бүтээх чадвар нь амжилтанд хүрч, Пиазза Витториагаас Виа де Милле, Ривьера дахь Палаззо Сан Теодор хотоос хамгийн нэр хүндтэй хэсэг хүртэл хослолын урлангаа нээх боломжийг олгосон юм. Энэ үеэс эхлэн тэрээр гэр бүлийнхэн болон 22 гар урчуудын хамтын хүчин чармайлт дээр үндэслэн Нью -Йорк хотоос Токио, Москвагаас Абу Даби хүртэл Неаполитан хэв маягийг дэлхийн өнцөг булан бүрт түгээсэн байна.  

Premier Tailor

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, 9р байр “Premier Tailor” дэлгүүр.

Утас:  77110050

Facebook: Premier Tailor
Instagram: @Premier_Tailor

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy