Saint Laurent Rive Droite цуглуулгаараа цахилгаан дугуй танилцууллаа

Saint Laurent Rive Droite дэлгүүр нь загвар, автомашин гэх мэт өөр өөр салбаруудыг нэгтгэж, загварын шинэ үүд хаалгуудыг нээх зорилготойгоор ажилладаг билээ. Тус брэндийн бүтээлч захирал Энтони Ваккареллогоор удирдуулсан Saint Laurent Rive Droite нь 2019 оны зургадугаар сард Парис, Лос Анжелес зэрэг олон улсын загварын хоёр том нийслэлд нээгдсэн консепци дэлгүүр бөгөөд Rive Droite нэрийг 1966 онд Ив Сан Лораны prêt-a-porter болон тансаг хувцасны загварыг хослуулах өвөрмөц аргыг нэвтрүүлэн Парис хотод нээсэн Saint Laurent’ Rive Gauche анхны нэрийн дэлгүүрээс нь санаа авчээ. Энтони Ваккарелло тэргүүтэй Rive Droite-н “The Ride” нэртэй шинэ цуглуулга нь цахилгаан мотоциклийн дугуйнаас авахуулаад хүрэм хүртэлх бүх зүйлсийг харуулсан байна.

Шинэ цуглуулгын онцлох зүйл бол Saint Laurent болон Америкийн цахилгаан унадаг дугуй үйлдвэрлэгч SUPER73 хоёрын хамтарсан цахилгаан мотоцикль байлаа. “Limited Edidion” хувилбараар бүтээсэн SUPER73-S2 загвар нь хөнгөн цагаан хайлшаар хүрээлж, хар өнгийн эх бие дээр Saint Laurent-н цагаан логог оруулж өгчээ. Цахилгаан мото загварын унадаг дугуйг Hedon дуулгатай хамт танилцуулсан нь хар арьсан, гялгар одтой матт хар, алтлаг одтой гялгар хар гэсэн гурван загвар гарсан.

Цуглуулгадаа Ваккарелло мөн K-Way брэндийн борооны цув, хар, улаан, цэнхэр өнгийн бомбер хүрэм танилцуулжээ. Цуглуулгын нэмэлт онцгой хэсгүүдэд шатаасан модон оруулга бүхий серфинг хавтан, хар өнгийн усны хувцас, металл скейтборд болон бусад зүйлс багтжээ.

Нэмж дурдахад Энтони Ваккарелло Saint Laurent Rive Droite сүүлийн үеийн цуглуулгуудад арай өөр арга барилаар ажиллаж байгаа бөгөөд тансаг зэрэглэлийн загварын ордон нь өнгөрсөн тавдугаар сард Италийн загвар, архитектурын “Memphis” групптэй хамтран гэр ахуйн капсул цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан юм.

Энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэж буй “Memphis” брэндийг 1981 онд Этторе Соттасс анх үүсгэн байгуулж, тэр цагаас хойш урлаг, дизайны дэлхийн хамгийн алдартай нэрсийн нэг болсон байна. Тус брэнд нь хэлбэр дүрс, хэмжээс, материал, өнгийг өөрсдийн аргаар танилцуулж дахин давтагдашгүй интерьер дизайн, архитектурын хэсгүүдийг бий болгодгоороо алдартай бөгөөд энэхүү санаа нь Saint Laurent Rive Droite, Memphis хоёрын хамтын ажиллагаанд түлхэц болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy