Захиалгын хослол өмсөх 10 шалтгаан

Орчин үед эрчүүдэд тодорхой хэрэгцээ бий болсон бөгөөд энэхүү хэрэгцээг энгийн эсвэл дасал болсон зүйлс хангахгүй болжээ. Тиймээс эрчүүдийн загварын чиг хандлагад сүүлийн жилүүдэд гарч ирж буй хандлагын нэг бол хувцаслалтыг зөвхөн тухайн хүнд тохируулах юм: Спорт пүүзнээс эхлээд жийнсэн өмд, нэмэлт чимэглэлээс эхлээд гоёмсог хослол хүртэл бүх зүйлийг аль болох тухайн хүний онцлогт тохируулах явдал юм. Сүүлийн жилүүдийн чиг хандлага нь биднийг өөрсдийн хэв маягийг шинээр нээж, өвөрмөц хувцаслалт бүтээхэд хандуулж байна.

Isaia-чууд бид үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, загварын зөвлөхүүдийнхээ тусламжтайгаар зөвхөн өөрт тохирсон хослол, цамц захиалгаар хийлгэн өмсөхөд тань туслахад үргэлж бэлэн байдаг билээ.

1: Танд зөвхөн өөрт тань тааруулан хийсэн өмсгөл хэрэгтэй

МТМ мэргэжилтэн болон мастер тайлор-ын нийлэмж нь зөвхөн таны биеийн хэмжээгээр, таны сонирхолд нийцүүлсэн бүтээлийг урлах болно. Тэд таны биеийн өө сэвийг далдалж, онцлогийг нь илүү харуулсан хослол бүтээх болно. Ингэж урласан хослол нь таны биед хамгийн сайнаар суухаас гадна биед эвтэйхэн байх юм.

2: Цаг хугацаанд үл захирагдах захиалгын бүтээгдэхүүн нь хэзээ ч загварлаг шинжээ алддаггүй

Загварын хувьд цаг хугацаанд үл захирагдах маш цөөн зүйлс байдаг бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл моодноос гарч, загварын мөчлөг дуусдаг. Гэвч захиалгаар оёулсан хувцас нь, эсрэгээр, цаг хугацаанд үл захирагдах чанар, биед төгс тохирсон суултаараа загварын тайзнаас хэзээ ч буухгүйгээр үл барам эдгээр хувцасны эрэлт улам бүр нэмэгдсээр байна. Хослолын өнгө, хэв маяг өөрчлөгдөж болох боловч захиалгаар оёсон хувцас нь загварын бүхий л өөрчлөлтөд зохицох шинж чанарыг агуулдаг бөгөөд хамгийн шилдэг үр дүнг авчирдаг.

3: Хослолын таарамж нь танд галбираа хадгалах урам  зориг өгнө

Захиалгаар оёулсан хослол нь таны биед сууж өгдөг тул үнэт хөрөнгө оруулалт болдог. Тиймээс, хэрэв та биеийнхээ галбираа хадгалахгүй тухайн хөрөнгө оруулалтыг үрэлгэн зарцуулалт болгох юм бол хайран биз. Тэгэхээр энэ нь танд жингээ хянах, дуртай хослолтойгоо төгс харагдахыг тулд биеийн тамирын заалруу явах сэдэл болох юм.

4: Энэ бол онцгой

Захиалгаар хувцас оёулахаар шийдсэн бол зөвхөн танд зориулж хийсэн онцгой эд зүйл авна гэдэгтээ итгэлтэй байж болно. Өөрийнхөө хослолын загварыг гаргаж, өөрөө дизайнер нь болох тул та өвөрмөц, хувь хүний онцлогийг шингээсэн хувцастай болох юм.

5: Таны хувцас удаан хугацаанд эдлэгдэх болно

Таны хэмжээсийн дагуу сайн чанарын даавуугаар хийгддэг учраас захиалгаар оёулсан хослол нь үйлдвэрийн хослолоос илүү урт хугацаанд таны хэрэгцээг хангах болно. Удаан эдэлгээтэй, биед таарсан зэрэг чанараараа захиалгаар оёулсан хувцас нь, ялангуяа хэрэв та хослолоо тохирох зарчмаар арчилдаг бол, таны албан ёсны уулзалт, хувийн арга хэмжээнүүдийг урт хугацааны туршид чимэх болно.

6: Таны сэтгэлд нийцэхгүй зүйлсээс татгалзах эрхтэй

Стандарт бэлэн хувцаснуудын хувьд тулгардаг хамгийн том асуудал бол өнгө, даавууны аль нэгийг сонгох шаардлага гардаг, тухайн улиралд тохирно хэмээн  өөр хэн нэгний сонгосон өнгийн хувцсыг авах болдог. Ихэнх тохиолдолд таны таашаалд нийцэх материалтай хослол олдох ч, өнгөний сонголтондоо буулт хийх хэрэг гарна. Харин захиалгаар хувцас оёулснаар танд олон янзын өнгө, даавууны сонголт мөн өвөрмөц онцлогийг оруулж өгөх боломж гардаг. Хувцсаа өөрийн онцлогоор тохируулан захиалгаар хийлгэх нь хувийн хэв маягийн илэрхийлэлд буулт хийх шаардлагагүйгээр шоппингдох юм.

7: Алдартнууд юу ч өмссөн сайхан харагддагт үргэлж гайхаж байсан уу?

Алдартнууд яагаад юу ч өмссөн, ямар ч төрх бүрдүүлсэн сайхан харагддаг юм бол хэмээн бүгд гайхдагт би эргэлзэхгүй байна. Гэтэл өөр хэн нэгэн алдартнуудтай ижил өнгө, загварын хэв маяг бүхий хувцас өмссөн хэдий ч үргэлж ямар нэгэн зүйл дутагдаж байх шиг санагддаг. Алдартнууд юу ч өмссөн маш их итгэлтэй харагддагийн гол шалтгаан нь тэдний хувцсыг захиалгаар тухайн хүний онцлог шаардлагад тохируулан, туршлагатай нарийн мэргэжлийн ур чадвар шингээн хийсэнд орших бөгөөд энэ нь тал бүрээсээ сайхан харагдах боломжийг олгодог байна.

8: Захиалгаар оёулсан хослолоо өмсөж сошиал дах зургаа “cool” болгоорой.

Бид бүгд Instagram-д алдартай, нөлөө бүхий загварын өндөр мэдрэмжтэй эрчүүдийг харж байсан. Тэдний олонх нь хувийн хэв маягийг шингээсэн, чанартай материалаар, захиалгаар хийлгэсэн хувцаслалтын үзэл баримтлал дээр тулгуурлан амжилттай явж байна. Хэрэв та дотнын хүрээллийнхнийхээ анхааралд өртөхийг хүсч байвал тусгайлсан онцлогийг оруулан захиалгаар оёулсан сайн чанарын хэдэн хослолтой байх нь таны зөв сонголт болно!

9: Захиалгаар өөрт тохируулан оёулсан хослол нь таныг дараагийн болзоонд хөтөлнө!

Анхны болзоо бол үүрдийн анхны сэтгэгдэл үлдээхэд л зориулагдсан гэдгээс илүү зүйл хэлэх хэрэгтэй юу? Сайхан сууж өгсөн хувь хүний онцлогт тохируулан оёсон хослол нь таны хамгийн төгс дүр төрхийг бүрдүүлдэг учир дараа дараагийн болзоонд хөтлөх  жигүүр болох болно, учир нь та өөрийгөө хамгийн сайнаар илэрхийлж чадсан.

10: Энэ бол таны мөнгөө зарцуулах хамгийн шилдэг арга мөн

Хэрэв та чанар, деталь мөн давуу талыг чухалчилж үздэг бол захиалгаар оёулсан хослол нь эргэлзээгүй хамгийн шилдэг хөрөнгө оруулалт байх нь дамжиггүй.

Хэрэв та чанар, нарийвчилсан деталиуд, давуу талуудыг харгалзан үзвэл захиалан оёулсан хослол нь хамгийн сайн хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь дамжиггүй. Жишээ нь, сайн чанарын тусгайлан захиалгаар хийлгэсэн оёмол ноосон хослол нь жинхэнэ урлагийн бүтээл юм: энэ нь дэгжин, амархан мууддаггүй, бараг үрчийдэггүй, хэзээ ч хими цэвэрлэгээ шаарддаггүй – учир нь жинхэнэ меринос хонины ноос нь үнэр бохирыг өөртөө шингээдэггүй байна.

Та бидэнтэй холбогдон өөрт таарсан хослолоо захиалж хийлгээрэй.

Хаяг: Isaia Boutique,  Shangri-La Mall, 1st Floor

Утас: 80906070, 77221010

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy