
Дэлхийн тансаг зэрэглэлийн Dior, Gucci, Balenciaga, Celine брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нэг дор нэгтгэсэн эрчүүдийн multi-brand дэлгүүр болох Quĭnto Concept Store маань өнгөрсөн Бямба гарагт Шангри-Ла Молл дэлгүүрийн 1 давхарт үүд хаалгаа нээлээ. Загварын салбарт үйл ажиллагаагаа явуулаад есөн жил болж буй Premier Tailor компанийн тав дахь дэлгүүр нээгдэж байгаа гэх утгаар тавын тоог билэгшээн “Quinto” буюу Италиар “тав дахь” гэсэн утгатай нэрийг өгсөн юм. Нээлтийн арга хэмжээг Шангри-ла Моллд байрлах гурван (ISAIA, AME, QUINTO) дэлгүүр дээр өртөөт байдлаар зохион байгуулсан бөгөөд өртөөний гараа Quinto Concept Store нээлтээр эхлэн бартендер Awarzed Awaraa шинэхэн дэлгүүрийн нэрийн коктэйлээр дайлж, DJ Anu Dol, DJ JIK нар хаус төрлийн сетүүдээ тавин, шинэ дэлгүүрийн брэндүүдтэй тухтай гэгч танилцсан бол ISAIA дэлгүүр дээр төгөлдөр хуурын таатай аялгуунд хөнгөн зууш, Aperol Spritz шимэнгээ Наполигийн шинэхэн цуглуулгуудыг харж, харин Ame Concept Store дээр Adrien De Ville -ийн хөнгөн сетүүд эгшиглэж эмэгтэй Dior, GUCCI, Celine, Balenciaga, Saint laurent брэндүүдийн намар/өвлийн загвартай танилцан гурван өөр уур амьсгал, орчинг мэдрүүлсэн гайхалтай өдөр болж өнгөрлөө.
Quĭnto консепци дэлгүүрийн үүдээр орж ирэхэд анхаарал татах зүйлсийн нэг бол яах аргагүй контемпорари баримлууд юм. Эдгээр уран баримлуудыг Sound of Mongolia байгууллагын захирал Х.Дамдинсүрэнгийн цуглуулгуудаас хамтран дэлгүүрээ тохижуулсан бөгөөд цаашид Монголын контемпорари артистуудтай хамтран дэлгүүр доторхи баримлуудыг шинэчилж байх талаар дурдсан байна. Ăme эмэгтэйчүүдийн консепци дэлгүүрээр зочлоход эмэгтэйлэг ягаан өнгө, хамба хилэн зөөлөн материал давамгайлсан, уран зургийн галерей мэт тансаг, тайван орчин мэргэжлийн загварын зөвлөх нарын хамтаар угтдаг бол Quĭnto Concept Store танд дэлхийд тренд болж буй сүүлийн үеийн эрэгтэй загварууд, эрч хүчтэй хөгжим, Монголын дүрслэх урлагийн баримлууд, баристагийн гарын кофе, мэргэжлийн загварын зөвлөх гээд таван мэдрэхүйгээрээ авч болох бүхий сайхан мэдрэмжүүдийг нэг дор хүргэхийг зорьсон билээ.



Консепци дэлгүүр гэж юу вэ? интерьер, орчин, хувцаснууд гээд тодорхой онцгой хэв маягийг бүрдүүлж нэг дор нэгтгэсэн дэлгүүрийг “Concept Store” гэж нэрлэдэг. Жишээлбэл консепци дэлгүүр орчин үеийн хэв маягтай арт галлерей, өв дамжсан үнэт музей, эсвэл модерн загвартай тохилог кафе гээд олон төрлийн интерьерүүдийг дэлгүүртэй нэгтгэн хослуулж, үйлчилгээг тухтай бөгөөд ахисан түвшинд аваачдаг. Түүнчлэн дэлгүүрт өрөгдсөн загваруудыг мэргэжлийн загварын зөвлөх, дизайнеруудын хамтаар нарийвчлан сонгож, брэндүүдийн шинэ цуглуулга дээрхи онцгой бүтээлүүдийг үйлчлүүлэгчиддээ зориулан шилж хүргэснээр эцсийн гарт буюу үйлчлүүлэгчидэд хүрдэг байна.
© Quinto Concept Store дэлгүүрийг нээх хугацаанд хамтран ажилласан Brainstorm Branding Agency, Интерьер Mondreem LLC , дотор засалыг хариуцаж ажилласан SILLA Furniture болон хамтрагч InterStandard Brewery LLC, Shangri-La Ulaanbaatar байгууллагууддаа гүн талархсанаа илэрхийлье.
QUĬNTO CONCEPT STORE
Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, дэлгүүр Quinto Concept Store
Утас: 77555151
Facebook: Quinto Concept Store
Instagram: @quinto_concept_store
Leave a Reply