Эрчүүдийн гоо сайхан : “Premier Tailor” сахлын иж бүрдлийг танилцуулж байна

Эрчүүдийн сахал яг л бүсгүйчүүдийн гоо сайхны арчилганы адил маш онцгойлон авч үзэх, чухал сэдэв юм. Сахлаа ургуулж эршүүд байдлаа тодотгох уу, эсвэл хусаж цэмцгэр, залуухан төрх бүрдүүлэх үү? гэсэн мөнхийн асуулт эр хүн бүрт тулгардаг гэдэгт бид итгэлтэй байна. Ямар ч тохиолдолд сахал тухайн хүний дүр төрх, харагдах байдлыг эрс өөрчилж чаддаг гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. Бид энэхүү асуудлыг хөндөхөөр “Премьер Тэйлор” дэлгүүрийн шинэ бүтээгдэхүүн болох сахлын иж бүрдлийг танилцуулж байна.

Тансаг зэрэглэлийн сахлын иж бүрдлийг Англи улсад үйлдвэрлүүлсэн бөгөөд тус иж бүрдэлд : сахлын хутга, доргоны үсэн сахлын багс, сахлын хөөс ба сав, суурь тус тус багтсан билээ. Бидний танилцуулж буй энэхүү бүтээгдэхүүн эр хүн таны өөртөө хийж буй зөв хөрөнгө оруулалтын нэг байх болно гэдэгт бид итгэлэй байна.

1. САХЛЫН БАГС

Органик давирхай болон сонгодог цэвэр доргоны үсээр бүтээгдсэн энэхүү байгалийн гаралтай, эрчүүдийн сахлын багс нь тансаг байдлын илэрхийлэл юм. Нарийхан их бие, товойсон ёроолтой эргономик бариул нь ямар ч хүчин  чармайлтгүйгээр багсаа хөдөлгөхөд төгс тэнцвэр, жинг агуулдаг бөгөөд нягтар үүсгэсэн зангилаа нь савангийн хөөс гаргахад чийгийг хадгалдаг. 

2. САХЛЫН ХУТГА

Минимализм ба шинэлэг байдлыг хослуулсан “Премьер Тэйлор” хар өнгийн сахлын хутга нь стандарт 3 ирмэгтэй тул толгойг амархан солих боломжтойгоор бүтээсэн юм. Хар металлаар хийсэн өнгөлгөө нь гар урлалын ур чадварыг илтгэдэг бол өндөр зэрэглэлийн металл болон ган өнгөлгөө нь сахлыг жигд авахад шаардлагатай жин, тэнцвэрийг бий болгодог. Нарийн бариултай, товойсон голтой энэхүү гоёмсог 3 иртэй сахлын хутга нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

3. САХЛЫН САВАН

Байгалийн гаралтай орцноос бүрдэх манай дээд зэрэглэлийн тансаг үнэртэй саван нь таны арьсыг арчилж, чийгшүүлж, өдөр тутамдаа цэвэр цэмцгэр агаад зөөлөн мэдрэмж төрүүлэх болно.

4. САХЛЫН ХӨӨСНИЙ САВ

“Премьер Тэйлор” хөөсний аяга нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул зэврэхгүй, бат бөх удаан эдэлгээтэй гэдэгт итгэлтэй байж болох юм. Мөн толин тусгал мэт нарийн өнгөлсөн бүрээс, сахлын хөөс зуурахад төгс хэмжээтэй энэхүү бат бөх аягыг та санамсаргүй унагасан ч санаа зовохгүй байж болно.

5. САХЛЫН ХУТГА БОЛОН БАГСНЫ ТАВИУР

Тавиур нь таны сахлын хутгыг бактериас хамгаалж, ариутгах зориулалттай байдаг ба зөвхөн бүтээгдэхүүнээ харуулах загварлаг арга хэлбэрийг бий болгоод зогсохгүй ашиглалтын хугацааг уртасгаж, бүтээгдэхүүний ашиглалт бүрийн хооронд зөв хатаах зориулалттай байдаг билээ. Бидний танилцуулж буй тавиур нь хатуу давирхай,  зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул бат бөх, дэгжин байдлыг хослуулсан юм.

Premier Tailor

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, 9р байр “Premier Tailor” дэлгүүр.

Утас:  77110050

Facebook: Premier Tailor
Instagram: @Premier_Tailor

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy