Premier Tailor Fall-Winter материалаа хэрхэн сонгох вэ?

Зуны улирал бараг дуусч Намарын налгар өдрүүд тун удахгүй ирж байгаа учир бид та бүхэндээ хослолын Намарын материал хэрхэн сонгох вэ? талаар зөвөлгөө өгөхийг хүслээ.  Хослол хийхэд хамгийн нийтлэг ашиглагддаг материал бол ноосон даавуу юм. Ноосон даавуу нь хослол хийхэд болон хэрэглэхэд хамгийн тохиромжтой олон шинж чанарыг өөртөө агуулж байдаг ба олон төрлийн нооснуудаас хонины ноос хослолын материалд түгээмэл хэрэглэгддэг. Ноосон даавуу нь байгалийн гаралтай учраас амьсгалдаг гэж хэлж болох юм. Маш сайн салхи нэвтрүүлдэг, чийгийг 30% хүртэл шингээх чадвартай учраас таньд хөлс мэдрэгдүүлэхгүйгээр чийгийг гадагшлуулж байдаг байна.  Хэрэв та ноосон гэхээр л халуун гэж төсөөлж байвал энэ нь ташаа ойлголт юм. Ноосон даавуу нь боловсруулалт болон төрлөөсөө хамааран аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Салхи сайн нэвтрүүлдэг учраас халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан шинж чанартай. Харин кашмер, силк, линэнтэй хольсон ноосон даавуу илүү тансаг, биед мэдрэгдэх мэдрэмжийн хувьд илүү гоё болох боловч, материалийн үндсэн шинж чанар нь илүү эмзэг болдог байна. Намарын улиралд та хослол сонгохдоо илүү зузаан, твийд, кашмер, ноосоор хийгдсэн материалуудыг сонговол таныг дулаахан байлгахаас гадна тав тухтай, загварлаг харагдуулах болно. Өнгөний хувьд хар бараан өнгөнүүд зонхилох боловч та илүү загварлаг харагдахыг хүсвэл 2-оос илүү өнгө орсон хээтэй, шоотой материалыг сонгохыг зөвлөж байна.

Бидний хийж гүйцэтгэсэн эдгээр дан пиджак (Jacket) нь Англи улсын “Savile Clifford” брэндийн 100% ноосоор хийгдсэн S120-той материалуудаар хийгдсэн.

Та зөвхөн өөрт таарсан биеийн онцлогт тань нийцсэн хослол, сороочикон цамцыг “Premier Tailor” Sartoria дэлгүүрээс MADE TO MEASUREMENT үйлчилгээгээр авах боломжтой. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy