Pitti Immagine нь Италид болдог Загварын салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Pitti Immagine нь дотроо 6 үзэсгэлэнгээс бүрддэг бөгөөд үзэсгэлэн тус бүр өөр өөрийн мөн чанар утга агуулагaтай байдаг
1. PITTI UOMO
“Pitti Uomo” нь жилд хоёр удаа Итали улсын Флоренц хотод зохион байгууллагддаг ба англиар Pitti Men гэсэн утгатай. Энэ нь эрэгтэй хувцас, гоёл чимэглэлийн цуглуулгад зориулсан дэлхийн хамгийн чухал платформуудын нэг юм. Мөн эрэгтэй загвар дахь шинэ төслүүдийг эхлүүлэхэд зориулагдсан.
Энэ үзэсгэлэн нь Италийн загвар зохион бүтээгчдийн нэр хүндийг өсгөх тавцан болж, одоо олон улсын тэргүүлэх загварын үзэсгэлэн болж чаджээ. Сарториал амьдралын хэв маяг, классик хувцаслалтын үзэсгэлэн ба худалдан авагчдад сарториал брэндүүдийг танилцуулдгаараа давуу талтай.
97 дох удаагаа 2019 оны 1 сард Италийн Флоренц хотноо зохион байгуулагдсан билээ. Үүнд худалдан авагч нар болон брендийн төлөөллүүдээс гадна загварын influencers-үүд blogger-үүд стилистүүд загвар өмсөгчид ирж тухайн оны сарториал трендийг тодорхойлдог гэж хэлж болно.
2015 онд 88 дахь удаагийн Pitti Uomo-д нийт 30,000 хүний цар хүрээтэй Италийн Lardini /1978 онд Lardini-н ах дүүсийн барьсан загварын танхим/-д зохион байгуулагдаж байсан ба Pitti Immagine Career Award-г Nino Cerruti хүртсэн байдаг.
2016 оны 1 сарын 12-15 хооронд 89 дахь Pitti Uomo-д 1219 хүн тус үзэсгэлэнг зохион байгуулсан нь түүхэндэх хамгийн олон хүн зохион байгуулсан үзэсгэлэн болжээ.
2017 оны 92 дахь Pitti Uomo-д 60 га газар 1220 бренд ба 30,000 хүн оролцож байснаар мөн хамгийн өндөр цар хүрээтэй үзэсгэлэн болсон байдаг.
2. PITTI IMAGINE BIMBO

Энэ нь 0-14 насны хүүхдийн загварын цуглуулгыг танилцуулдаг арга хэмжээ юм. Bimbo нь италиар /Baby/ хүүхэд гэсэн үг юм. Мөн адил Италийн Флоренц хотод жилдээ 2 удаа зохион байгууллагддаг.
3. PITTI IMAGINE FILATI

Pitti Immagine Filati нь нэхмэл бүтээгдэхүний үзэсгэлэн. Мөн жилдээ 2 удаа Италийн Флоренц хотод зохион байгууллагддаг. Filati нь италиар утас гэсэн үг юм.
3. PITTI TASTE

Pitti Taste нь Италийн Флоренц хотын Stazione Leopolda танхимд жилдээ 1 удаа зохион байгууллагддаг. Хоолны соёл судалгаан дээр үндэслэн бүтээгдсэн хоолны үзэсгэлэн юм Голчлон хоолны мэргэжилтэнгүүд оролцдог зарим үед нийтэд хандаж зохион байгуулдаг.
3. PITTI FRAGRANZE

Pitti Fragranze нь Италийн Флоренц хотын Stazione Leopolda танхимд жилдээ 1 удаа зохион байгууллагддаг. Биеийн болон гэрт зориулсан урлагийн үнэртэй ус, эфирийн тосны цуглуулгыг танилцуулдаг үзэсгэлэн. Голчлон тус салбарын мэргэжилтэнгүүд оролцдог зарим үед нийтэд хандаж зохион байгуулдаг.
3. PITTI SUPER

Pitti Super нь Италийн Милан хотод жилд 2 удаа зохион байгууллагддаг эмэгтэйчүүдийн бэлэн хувцас гоёл чимэглэлийн үзэсгэлэн юм. 2016 оны SUPER 8 үзэсгэлэнгийн 3 хоногт нийтдээ 142 брендийн цуглуулгыг 50 орчим орны 5100 худалдан авагч/buyers/ сонирхсон байдаг.
Leave a Reply