“Эмэгтэй хүн зөвхөн нүдээр харж дурлахаас гадна тухайн хүний үнэрт татагдан дурладаг” гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр үнэрт мэдрэг байдагтай холбоотой.
Ийм учраас бид өнөөдөр танд байгаа үнэртээ усыг хэрхэн зөв ашиглах талаар 5 зөвлөгөө бэлдлээ.
1
Хамгийн түрүүнд та өөрт байгаа үнэртээ усаа түрхэхдээ биенийхээ ил бөгөөд дулаан ялгаруулдаг хэсэг болох гарын бугуй мөн чихний арын хэсэгт түрхэж өгвөл маш тохиромжтой. Харин хамгийн чухал нь үнэртэй усаа түрхсэн бугуй болоод бусад хэсгээ хооронд нь үрж болохгүй ба харин зөөлөн зөөлнөөр хэд хэдэн удаа дарж өгвөл илүү удаан хугацаанд үнэрээ барих болно.
2
Хэрэв та өглөө болгон усанд орсны дараа ажилдаа гардаг бол биеэ сайтар хатаасан үедээ үнэртээ ус биендээ түрхвэл танаас өдрийн туршид сайхан бас тааламжтай үнэр үнэртэх болно.
3
Та үнэртэй усаа түрхсэний дараа илүү удаан хугацаанд үнэрийг нь барья гэж бодож байвал бас нэгэн энгийн бөгөөд хялбар арга байдаг. Энэ нь үнэртээ усаа өөрөөсөө хол барьж байгаад толгойруугаа буюу үсрүүгээ цацаж өгвөл бусад үеэс илүү удаан хугацаанд үнэрээ барьж чадна.
4
Бидний ашигладаг дийлэнх үнэртэй ус нь 3 – 4 цаг орчим хугацаанд үнэрээ барьдаг учраас хэрвээ та чухал уулзалт болон болзоо байгаа бол түүнээсээ 30 минутын өмнө үнэртнээ дахин нэг удаа түрхвэл үнэр дахин сэргэж уулзаж байгаа хүнд хурц биш харин зөөлөн үнэр үнэртэх ба бусдад маш тааламжтай мэдрэмж төрүүлэх болно.
5
Харин та үнэртнээ сэргээхдээ биенийхээ дээд хэсэг болох цээжин хэсэгт биш доод тал буюу өвдөгний нугалаа хэсэгрүү цацаж өгвөл таны алхам тутамд илүү хол цар хүрээтэй тархаж бусад хүмүүс таныг ярих үед танд илүү анхаарал хандуулах болно.
Leave a Reply