“Museo di Capodimonte” бол Италийн Неаполь дахь Каподимонте хааны ордонд байрлах урлагийн музей юм. Уг музей нь Италийн сонгодог уран зургийн чухал бүтээлүүд ба эртний Ромын үнэт баримлууд , Неополитан урсгалын уран зургууд болоод дүрслэх урлагийг хадгалдаг гол үндсэн төвд тооцогддог бөгөөд Итали дахь хамгийн том музеин нэг юм.
Тус музейн цаглашгүй их цуглуулгууд нь 1738 оноос эхлэлтэй буюу тухайн үеийн Неаполь ба Сицилийн хаан VII Чарльз (хожим Испанийн хаан III Чарльз) Каподимонте толгодод ан агнуурын байр барихаар шийдсэн боловч түүний амьдарч байсан Портиси ордон нь хаант улсын үйл хэрэг явуулахад жижиг байсан тул илүү том ордонг тус газар бариулахаар шийдэж хамгийн анх түүний эх болох Элисабетта Фарнестээс өвлөн авсан Фарнесс урлагийн цуглуулгыг анх байршуулж байжээ.
Музеин нэг болон хоёрдугаар давхарт Италийн Галлериа Назионале буюу ( Италийн Үндэсний галерей) байрладаг бөгөөд 13-аас 18-р зууны үеийн Симон Мартини, Рафаэль, Титиан, Караваггио, Масачио, Лоренцо Лотто, Жованни Беллини, Жоржио Васари, Эль Греко зэрэг уран бүтээлчдийн томоохон бүтээлүүд багтсан баидаг. Тус музейд дэлхийд хамгийн их үнэлэгдсэн Неаполитан уран бүтээлүүдийг үзэх хамгийн тохиромжтой газар юм. Музеин /ордны/ бусад хэсгээр 18-р зууны эртний тавилга, хааны удмынхны үлдээсэн шаазангийн цуглуулга, сав суулга зэргээр чимэглэгдсэн байдаг байна.
INTERVIEW WITH THE SILVAIN BELLENGER
THE DIRECTOR OF MUSEO E REAL BOSCO DI CAPODIMONTE/ МУЗЕИН ЗАХИРАЛ

“Миний бодлоор, Итали болон гадаад улсуудын урлагийн бүхий л түүхийг өгүүлж чадах Италийн цорын ганц музеи бол Каподимонте музеи юм. Ялангуяа Неополитан уран зургууд болох Симон Мартини, Масаккио, Каракки зэрэг зураачдын бүтээлүүд, мөн 12-р зууны үеэс одоог хүртэлх Францын алдарт бүтээлүүдээс авахуулаад бүгд бий. Түүгээр ч барахгүй бидэнд үнэлэхүйц орчин үеийн урлагийн хэсэг ч мөн бий. Энэ бүх урлагийн түүхийг нэгэн үе Бурбон, Савой үеийн хааны ордон болох эл газарт агуулжээ. Дэлхий дээр ер нь хааны ордон байсан урлагийн мүзеи хэдийг мэдэх вэ? Ердөө л гуравхан байдаг нь: Парисийн Лувр, Санкт Петербүргийн Хермитаж, бас Каподимонте”
Каподимонте-ийн ирээдүйн талаар музеин захирал хэлэхдээ “Би их өөдрөг байгаа, Каподимонте-ийн эргэн тойрон дах 17 барилгыг шинэчлэж, тус бүр соёлын ямар нэгэн утгатай байна. Европын хамгийн том ногоон байгууламжид тооцогдох гадаах парк нь маш алдартай болж байна”.
Изайа брэндийн тухай тэрээр хэлэхдээ “Наполид урлагддаг гэдэг нь тун сонирхууштай. Изайа нь дэлхий даяр хүчээ авч байгааг Чикаго, Москвагаас харахад тун хялбар байсан. Брэндийн симбол болох шүр нь маш онцгой зүйл: чулуу шиг харагддаг мөртлөө амьтан, ургамал шиг харагддаг чулуу. Шүр нь маш үзэсгэлэнтэй, аз жаргал, сайн сайхныг бэлэгддэг энэхүү уламжлалыг хадгалж бэлгэ тэмдэг болгосонд туйлын олзуурхаж байна” хэмээжээ.
Leave a Reply