Гэрээс ажиллахдаа юу өмсөх вэ?

Ковид-19-ийн улмаас гэрийн хөл хорионы дэглэмд  2 долоо хоног шилжлээ. Энэ хуганцаанд  гэрээс ажиллах хүмүүс ямар хувцас өмсөх вэ, яаж үр бүтээлтэй байх вэ гэсэн асуулт шинээр гарч ирэв. Өдөр тутмын амьдрал үргэлжилж, хүнд цаг үе тулгарсан хэдий ч эерэг, тайван байхын хажуугаар шинэ нөхцөл байдалд ажил хэрэгч байдлаа хадгалан амжилттай явах гэх мэт олон сорилттой нүүр тулж байна. Үүнд ямар хувцас өмсөх вэ гэдэг нь хэр үр бүтээлтэй байхад нөлөөлдөг болох нь судлагдсан билээ. Ингээд дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. АЛБАНЫ БИШ Ч АЖИЛ ХЭРЭГЧ 

Гэрээс ажиллаж байгаа тохиолдолд хэн ч чамайг гурван хос костым өмсөхийг шаардахгүй. Итгэлтэй байж болно. Гэхдээ хамгийн гол нь ажлын цаг болон гэрийн цагаа хооронд нь ялгаж зааглах хэрэгтэй. Учир нь ямар хувцас өмссөхөөс хамаарч төвлөрөх чадвар болон бүтээлч байдалд нөлөөлдөг. Ширээний ард суухаасаа өмнө нэг хором өөрийгөө тольдоорой. Амралтын байдалтай харагдаж байвал хувцасны шүүгээрүүгээ очиж хувцсаа сольсон нь дээр.

2. СОРОЧКА ЦАМЦ

Гэрээс ажиллах үед хослол өмсөхгүй гэвэл хамгийн чухал хувцас чинь сорочка болно. Өдрийн турш завгүй утсаар ярин, имэйл илгээж, skype/zoom ашиглах эсэхээс үл хамааран индүүдлэг сайтай цэвэрхэн цамц өмсвөл өөртөө итгэлтэй, урам зоригтой ажиллахад чинь нэмэр болно. Энэ нь заавал цагаан байх албагүй, хөх, ягаан, хээтэй, жийнсэн гэх мэт албаны хэв маяг оруулахад болох юм.

3. СПОРТ/ГЭРИЙН ХУВЦАСТИЙМ ЭСВЭЛ ҮГҮЙ?

Жаахан уруу татчихав уу? Биед эвтэйхэн, уг нь амар. Гэхдээ гэрээс ажиллах үед ая тухтай бүсээс гарахыг зөвлөж байна. Ажил хийдүүлж, нойр хүргэх нөхцөл бүрдүүлчихээд анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол тун хэцүү  даалгавар. Тэгснээс өмсөхгүй байсан нь дээр. Мөн гэрийн болон ажлын хувцас хослуулсан эрлийз хувцаслалтаас татгалзах нь зөв.

4. ВИДЕО ДУУДЛАГАТАЙ ҮЕД ӨМСӨХ ПИДЖАК

Видео дуудлагатай үед өмсөх пиджак Хэдийгээр хөл хорионд орсон ч зайнаас хүмүүстэй ажил хэрэг ярих шаардлага гарч таарна. Видео дуудлагын үеэр чөлөөт загварын сул, зөөлөн пиджак өмсөж болно. Дотуур нь цайвар цэнхэр эсвэл цагаан цамц тохиромжтой. Бүр эсвэл цэвэрхэн, цагаан футболка, эсвэл тухтай хүзүүтэй ноосон цамц байж болох юм. Энгэрийн халаасанд анхаарал хандуулахаа мартав.

5. ФУТБОЛКНЫ ОЙР ХАВЬД

Биед тухтай футболкноос татгалзахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Поло бол сонгодог хувилбар. Ажил хэрэгч хирнээ биед эвтэйхэн. Сэрүүн өдөр ханцуйтай полог даавуун өмд, хүрэмтэй хослуулж өмсч болно. Ханцуйгүй поло нь зотон даавуун өмдтэй зохицдог. Ер нь полог ямар ч үед өмсч болдог универсал хувцас. Зуны цуглуулганд чинь зайлшгүй байх хувцасны нэг юм.

6. ЧИНИЙ ОЙР ХАВЬД

Мэдээж гэрээс ажиллах үед чиний дүр төрх чухал ч үүнээс гадна бас анхаарах нэг зүйл бий. Энэ бол ажиллах орчин. Ойр орчмоо сайтар ажиглан видео дуудлага ч хийх, ажиллахад ч тав тухтай байх эмх цэгцтэй, цэвэрхэн орон зай олоорой. Ингэснээр хандлага болон нэр хүндэд чинь хоёуланд нь тустай. Дүрс бичлэгтэй дуудлагын үеэр аль болох цэвэрхэн харагдахыг хичээгээрэй. Цаг, энгэрийн халаас гэх мэт жижиг зүйлүүдэд цаг зав гаргаснаар аливаад нарийвчлан анхаардагийг илтгэх тэмдэг болно.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy