Алдарт зохиолч Жек Керуак болон түүний ” Зам дээр” романаас санаа аван бүтээв.
Ким Кардашьяны #SKIMS цуглуулга дээр хамтран ажилласны дараа удалгүй Ким Жонс (Kim Jones) Лондонд буцаж ирэн Dior 2022 оны эрэгтэй намрын цуглуулгаа толилууллаа. Тэрээр Dior эрэгтэй брэндийн бүтээлч захирал бөгөөд 2016 оноос хойш Америкийн спорт брэнд болох Nike – тай хамтран ажиллаж байгаа юм.
Загварын шоу эхлэх үед аварга том 36 метрийн урттай ороосон цаас загварын тайзан дээр дэлгэгдэгдэж урьд өмнө хэний ч харж байгаагүй нээлтийг эхлүүлжээ. Түүнчлэн Ким Жонс зохиолч Жек Керуакаас санаа авч 1957 онд хэвлэгдэн гарч байсан “Зам дээр” романы хийсвэр хувилбарыг ашиглахаар шийдсэн хэмээн дурдсан юм. Гурван долоо хоногийн турш бүтээгдсэн XXL хэмжээтэй хуйлсан цаас нь Америкийн спорт хувцас, эрх чөлөөг харуулсан Ким Жонсын бүтээл бөгөөд энэхүү тайз нь 2003 оноос хойш түүний Лондонд хийж буй анхны шоу нь болсон байна.
Загварын тайзнаа гарсан эхний загварууд нь сул богино өмдийг хантаазан хүрэмтэй хослуулж дээгүүрээ “beanie” малгай болон шагай хүрсэн пүүзнээс бүрджээ . Гялтгануур болон олон төрлийн материалыг харуулсан Жонс чемоданаасаа олж болохуйц загваруудыг бүтээхийг хүссэн талаараа тайлбарлав. Тэрээр WWD сэтгүүлд өгсөн ярилцлаган дээрээ “Бид энэхүү санаагаа зүгээр л удаан хадгалагдсан чемоданаас янз бүрийн зүйлсийг гаргаж, хоорондоо үл таарах хувцаснуудыг хольж байгаад бодож олсон” гэж хэлсэн байна.
Танд загварын тайзнаа гарсан бүх дүр төрхүүд болон Dior Men’s Fall 2022 шоуг бүрэн эхээр нь хүргэж байна.
Leave a Reply