KAWS нэрээрээ олонд танигдсан Нью-Йоркийн уран бүтээлч Брайан Донелли 2021 онд Бруклин музей болон Токио дахь Мори урлагийн төвийн галерейд бие даасан үзэсгэлэнгээ үзүүлсний дараа “KAWS: HOLIDAY” аялан тоглолтынхоо найм дахь зогсоолоор энэ удаад Хятадын Жилин мужийн Чанбай ууланд ирлээ.
Жилин KAWS “Companion” инсталляцийг тус бүс нутгийн уулархаг цасаар хучигдсан орой дээр байрлуулсан ба 2018 оноос хойш дэлхий даяар аялж байгаа тус үзэсгэлэн нь AllRightsReserved компанитай дахин хамтран ажиллаж, The North Face компаний ивээн тэтгэлгээр том хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Цөөн тоогөөр гаргаж буй “limited edition” онцгой капсул цуглуулгад уулын хүйтнийг сааруулах зорилгоор дахин ашиглах боломжтой гар төөнүүр, цасан бөмбөлөг , 8.5 инчийн бор, хар, цасан цагаан өнгийн “Companion” баримал багтсан болно. Харин цуглуулгын бусад зүйлсэд саарал, хөх өнгийн цахилгаан товчтой цамц багтсан бөгөөд урд болон ар талд нь KAWS “Companion” дүрс дүрслэгдсэн байна.
KAWS нь тоглоом, уран зураг, баримлуудаараа алдартай Америкийн граффити артист, уран бүтээлч билээ. ” K, A, W, S үсэгнүүд хамтдаа харагдаж байгаа нь таалагдсан болохоор л брендээ KAWS гэж нэрлэсэн” гэж нэг ярилцлагадаа дурдаж байсан түүний жинхэнэ нэр нь Брайан Донелли (Brian Donnelly) бөгөөд 90-ээд оны эхээс граффити хийж уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан юм. Харин өнөөгийн бидний мэдэх KAWS 1999 онд анхны тоглоом ‘COMPANION’-оо гаргаснаар нэрд хүрсэн байна.

Leave a Reply