‘’IT BAG’’ буюу түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд хүсэмжит цүнхнүүд

Цүнхний үүсэл гарал аль тэртээ 15-р зуунаас эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёул жижигхэн уутанцаруудад зоос, үр тариа зэргийг хийж авч явдаг байсан ба энэ нь өнөөгийн цүнхний зориулалтаас нэг их холдохгүй юм.

18-р зууны төгсгөл гэхэд, эмэгтэйчүүдийн хувцас улам бариу болж байсан бөгөөд том халаас нь далд хийхэд төвөгтэй учир тэд жижигхэн, торгон алчууран цүнх (reticules)  хэрэглэдэг болжээ. Мөн хүмүүст аялах боломж их нээгдсэнээр, том цүнхнүүд (luggage) хийж эхэлсэн ба гар цүнх (“handbag”) гэдэг үг нэвтэрчээ.  Аяллын цүнхнүүдийн эрэлт өссөнөөр арьсан эдлэл урлаачид цүнх хийж эхэлсэн нь одоогийн том брендүүдийн эхлэл болсон байна. (Louis Vuitton…)

19/20-р зуунд шилжсэнээр,  хавтгай загвартай дөрвөлжин , дугуй гэх мэт геoметрийн дүрстэй, сувд болон гоёлын оёогоор чимэглэсэн,  гэх мэт цүнх нь олон янзын загвар дизайнтай болж загварын зайлшгүй  чухал элемент,  голлох акксессүар болсон байна.

Гэхдээ л 1990-ээд оноос, загварын амин сүнс, тансаг зэрэглэлийн  илэрхийлэмж нь гаранд тань байх цүнх болон хувирсан  ба VOGUE–ийн тодорхойлсноор дэлхий дээрх бүх хүсэмжит зүйлийн эзэн гэдгийг чинь таниулах бэлэг тэмдэг  буюу  “IT BAG”  (“that totemic accessory that announced you were owner of all that was desirable in the world.”)  юм.

“IT BAG” нь дан ганц мэргэжлийн хүмүүс, цүнхний хорхойтнуудад бус, нийт массыг хамарсан, ихэнхдээ алдартай хүн, урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн жил ч үнэ цэнээ алдахгүй, харин ч нэмэгдэх ‘’цүнхний нэршил’’ юм.

Сүүлийн зуунд ийм нэршил зүүх эрхтэй нэлээд хэдэн цүнхийг  алдартай загварын орднууд зохиож байсан ба тэдгээрийг танилцуулж байна.

1940s: THE GUCCI BAMBOO BAG

Энэ цүнх нь 1940-өөд оны фашист Италийн үетэй холбогдох ба арьсан материал олддоггүйгээс шинэ санаанууд туршсан ба хамгийн амжилттай бөгөөд одоо хүртэл ашиглагддаг, модыг халааж бариул болгосон ”bamboo handle” загвар юм.  Энэ цүнх нь маш амжилттай байсан бөгөөд Elizabeth Taylor –оос авахуулаад Princess Diana гээд олон алдартнууд хэрэглэдэг байсан байна.

1954: THE HERMES KELLY BAG

Grace Kelly жирэмсэн гэдсээ паппарациас нуух гэж цүнхээрээ тагласан нь цүнхийг жинхэнэ од болгожээ.

Энэ цүнхийг Kelly-д, алдарт Alfred Hitchcock-ийн To Catch a Thief кинонд тоглоход, дизайнер нь сонгосон ба, түүнээс хойш Kelly цүнхэндээ дурласан гэдэг.

1955: THE CHANEL 2.55 FLAP BAG

Алдарт Коко Шанел цүнхнийхээ анхны загварыг тэртээ 1920 онд гаргасан бөгөөд засч сайжруулсаар эцсийн төгс  хувилбар нь 1955 оны 2 сард дуусчээ. Тиймээс ч 2.55 хэмээн нэрлэсэн байдаг.

2000 оны эхээр Karl Lagerfeld цүнхэн дээр эсрэгцэн байх 2С логог нэмэн дахин танилцуулсан нь том амжилтанд хүрсэн ба одоог хүртэл үйлдвэрлэгдэж байна.

1950s: THE GUCCI JACKIE BAG

Америкийн тэргүүн хатагтайн (Jackie Kennedy) дуртай цүнх байсан ба 1961 оноос Jackie хэмээн нэрлэгдэж эхэлжээ.

1999 онд Tom Ford, 2009 онд бүтээлч захирал Frida Giannini нар тус тус дахин танилцуулж байжээ.

1984: THE HERMES BIRKIN BAG

Магадгүй хамгийн алдартай IT BAG  бөгөөд дуудлага худалдаагаар $250,000 –т хүрч байсан байна.

Францын жүжигчин  Jane Birkin, Hermès –ийн захирал  Jean-Louis Dumas –тай онгоцонд хажуу суудалд сууцгаасан ба тэдний яриа удалгүй цүнхрүү орж, Birkin илүү зайтай цүнх хэрэгтэй байгаагаа хэлснээр  энэ алдарт цүнхний эхлэл тавигдсан юм.

Birkin цүнх нь өнөөг хүртэл хүсэмжит цүнхний нэгт зүй ёсоор багтсаар байгаа төдийгүй та худалдаж авах гэж урт дараалалд нэрээ бичүүлдэг байна.

1995: THE CHRISTIAN DIOR LADY DIOR BAG

1995 онд Диорын зохион бүтээсэн энэхүү цүнхийг тухайн үеийн Францын тэргүүн хатагтай, Вэлсийн гүнж Диана-д бэлэглэсэн бөгөөд гүнж энэ загварт маш дуртай, байнга хэрэглэдэг байснаас маш алдартай болсон ба өдий хүртэл худалдаанд гарсаар байгаа нь хэр үнэ цэнэтэй, классик загвар болохыг илэрхийлнэ.

1997: THE FENDI BAGUETTE BAG

IT BAG үзэгдэл 1990-ээд он, 2000 оны эхэнд оргилдоо хүрч, хүчээ авсан ба Fendi Baguette цүнх нь IT BAG ERA-г эхлүүлсэн гэж үздэг.

Тухайн үеийн алдартай цуврал болох Sex and the City дээр гол дүр нь үүрч харагддаг ба олон нийтийн хараанд өртөж тухайн жилдээ 100,000 ширхэг зарагдсан гэдэг цуурхал ч байдаг.

Baguette цүнх нь урт нарийхан, мөрөндөө зүүж харагдах нь яг л Франц талхыг сугандаа хавчуулан явж буйтай адил харагдаж байсан учраас ийнхүү нэрийдсэн гэдэг.

2001: THE BALENCIAGA MOTORCYCLE BAG (CLASSIC CITY)

Бараг л Balenciaga-г дангаар илэрхийлж чадах,  хамгийн алдартай загвар ба анх 2000аад оны үед танилцуулагдаж ”motorcycle bag”  гэж нэрлэгддэг байсан. Энэ цүнх нь хөнгөн, том логогүй, дээрээс нь арьс нь анхнаасаа элэгдсэн мэт байснаараа хэрэглээнд маш тохиромжтой, хуучирсан ч мэдэгдэхгүй байдаг байна.  Kate Moss, Sienna Miller зэрэг одууд үүрч гангарснаар  бүр алдартай болсон.

2003: THE LOUIS VUITTON MONOGRAM MULTICOLOR SPEEDY

Японы алдарт уран бүтээлч Takeshi Murakami LV monogram-ийг 33 өнгөөр хар ба цагаан суурь дээр дахин зохион бүтээсэн ба Jessica Simpson энэ цүнхээр гангарч харагдсан нь цүнхийг алдартай болгов. 12 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэгдэж байсан байна.

2004: THE CHLOE PADDINGTON BAG

Лондонгийн хамгийн завгүй гудамжны нэрээр нэрлэгдсэн, цоожин түгжээтэй, 3 паунд жинтэй энэ цүнх нь Phoebe Philo-ийн үед бүтээгдэж байсан бөгөөд түүхэнд хамгийн хурдан зарагдсан буюу 2005 оны бүх загвар урьдчилсан захиалгаар, дэлгүүрийн лангууны тавцанд ч хүрэлгүй дуусчээ.

2010: THE CELINE LUGGAGE TOTE

Мөн л Phoebe Philo-ийн бүтээл ба Céline-ий нэрийг баталгаажуулж өгсөн загвар гэж хэлж болно.

Paddington-оос хойш харагдаж байгаагүй хүлээх лист хэдэн сезон дараалан үүсгэсэн.

2013: THE CHANEL BOY BAG

Хэрвээ та The Chanel Boy bag–ийг авахыг хэзээ нэгэн цагт сонирхож байсан бол шинэ сезон бүр гардаг ч хамгийн эрэлттэй хэмжээ, өнгөнөөс авахад ямар хэцүү байдгийг мэдэх биз ээ.

Gabrielle Chanel-ийн анхны хайр Boy Capel-ийн  нэрээр нэрлэгдсэн Karl Lagerfel-ийн дизайн юм.

Та бүхэндээ түүхэн дэх хамгийн алдартай цүнхний загваруудыг танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy