ISAIA брэнд SS21 буюу энэ оны хавар/зуны коллекцоо Италийн Неаполиос гаралтай шүлэг бичээч, зохиолч “Salvatore Di Giacomo”-ын амьдралаас санаа аван гаргажээ. Тэрээр Bourbon хаант улс шинэ Savoy Италируу өргөжин тэлсэн жил буюу 1860 онд төрсөн ба 1934 онд насан эцэслэх хүртлээ хожим нь Няапольчуудын ёс заншил, хэл соёл, хөгжмийн суурийг тавьсан олон бүтээл туурьвисан юм. Хамгийн алдартай “Marechiaro”, “Era de Maggio” гэх дуунууд бий.
Энэ коллекцын өнгө төрх, “mood” нь “Salvatore Di Giacomo”-ийн хамгийн дуртай газруудыг харуулна. Хотыг үнэт чулуу шиг харагдуулдаг Неаполийн далайн эрэг, 1800-1900 оны хоорондох бүх зураачдын онгод болж зуруулж байсан үзэсгэлэнтэй тосгон Посиллипо, Мергеллина, мөн цэцэрлэгт хүрээлэн, эkзотик хүлэмжээр халхлагдсан эрэг дээрх тосгон гэх мэт.

ISAIA-ийн хувьд “Salvatore Di Giacomo” нь 19-20-р зууны хооронд Неаполийн бүх өөрчлөлтүүдийн үндэс суурь болсон гэж үздэг: эрчимтэй хөгжиж цэцэглэх хотжилт,
зөвхөн Неапольчуудын гаргаж чадах ухаалаг, этгээд болон язгууртан зан төлөв гэх мэт.
“Хаврын эхэн үед далай дээр нарны туяа тусан гэрэлт шугамууд үүсгэн
харагдaна” гэж Di Giacomo-гийн зохиосон дууны шүлэгт гардаг нь ISAIA-ийн S/S 2021-ийн сүлжмэл хувцас, цамцны загвар дээр дүрслэгдсэн байна.

19-20 зууны хооронд Неаполь хотын алтан үе тохиосон гэж үздэг ба тухайн үед маш олон алдартай зураачид, зохиолчид, дуучид болон нэрт хүмүүс- Benedetto Croce, Libero Bovio, Vincenzo Gemito болон Matilde Serao нар ажиллаж уран бүтээлүүдээ амжилттай хийж байсан үе юм.

ISAIA SS21 буюу хавар/зуны коллекц нь 19-р зууны үеийг дүрслэн харуулахыг зорьсон ба нарны алтан шаргал өнгөнөөс эхлээд шөнө дундын хөх өнгө хүртэл олон янзын гайхамшигт өнгө оролцуулан хийж, яг л алдарт “Don Salvatore”-ын мартагдашгүй дуунууд уянгалах мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Загварлаг цэцгэн хээнүүд нь “Salvatore Di Giacomo”-ийн дууны шүлэг мэт мэдрэмж төрүүлж хүн төрөлхтөний хүсэл тэмүүлэлийг илтгэнэ. Хослолын хэлбэрүүд нь 1900-ээд оны өмсгөлтэй төстэй хийгдсэн байна.

Неаполийн тэйлорууд нь хүний биед хамгийн тухтай, хувцас өмссөн ч яг л өөрийн 2 дахь арьс мэт мэдрэмж төрүүлэхээр бүтээлүүд урладаг нь маш онцгой. Энэхүү коллекцийн гадуур хувцас нь агаар мэт хөнгөн мэдрэмж өгч, цамцнууд нь усны хамгаалалттай, дахин боловсруулсан ноолуураар хийгдсэн нь шинэлэг болжээ. Деним болон спорт загварууд нь бүтэн өдрийн турш өмссөн ч биед тухтай, маш эвтэйхэн мэдрэмж төрүүлэхээр урлагдсан байна.

Үеэс үед дамжигдсан эртний уламжлалаа хадгалаад зогсохгүй, технологийн шинэ чадваруудыг ашигласан ISAIA брэндийн 2021 оны хавар/зуны шинэ коллекц манай дэлгүүрт ирлээ. Та тавтай морил.
Leave a Reply