Манай Премьер Тэйлор компани 2016 онд “ISAIA” брэндийг албан ёсоор Шангри-Ла Моллд нээсэн бөгөөд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

1920 онд Энрико Изайа-ийн даавууны үйлдвэр нээн эхлүүлж байсан нь, одоогийн 3 үе дамжсан, эрэгтэй хувцасны тансаг зэрэглэлийн “ISAIA” брэндийн эхлэл болжээ.

1920 онд Энрико Изайа-ийн даавууны үйлдвэр нээн эхлүүлж байсан нь, одоогийн 3 үе дамжсан, эрэгтэй хувцасны тансаг зэрэглэлийн “ISAIA” брэндийн эхлэл болжээ. 1957 онд ах дүү Росарио, Коррадо Изайа нар бизнесээ Наполи-ийн хажуудах, оршин суугчдийн тал нь мэргэжлийн оёдолчид болох “Casalnouvo” тосгонд нүүлгэсэн бөгөөд, 10 жилийн дотор мэргэжлийн оёдлын компани болж өргөжин, Италийн хамгийн тансаг дэлгүүрүүдэд өндөр чанарын бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. “ISAIA” брэнд нь 1980 оноос олон улсын түвшинд шинэ бизнес модель хэрэгжүүлэн, дан ганц Европ гэлтгүй, Япон, Хятад болон Америкт бүтээгдэхүүнээ хүргэх болжээ.

Брэндийн онцлог

Isaia брэндийн үүсэл үндэс нь яалт ч үгүй Наполи-гоос эхтэй учир neapolitan tailoring буюу наполийн уламжлалт оёдол эсгүүрийн арга техникээрээ бусад брэндээс ялгагддаг. Мөн компанийн ДНА, үнэ цэнэ нь үе дамжсан компаний хүмүүс бөгөөд Isaia-ийн бүтээгдэхүүнүүд зөвхөн Италидаа чанарын өндөр түвшинд урлагддаг байна. Мөн брэндийн амжилтын түлхүүр нь уламжлалт сарториал оёдлын соёлыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үргэлж загварын шинэчлэлт хийсээр ирсэнд оршдог.

Made-To-Measure

Манай ISAIA Монгол дах салбар маань биенээс хэмжээ авч, таны захиалгын дагуу хослол урлах үйлчилгээтэй бөгөөд үүний дагуу Итали, ХонКонгоос “made-to-measure specialist” буюу мэргэшсэн мэргэжилтэн ирж хэмжээ аван үйлчилдэг билээ. Бид мэдээллийг тухай бүр нь сошиалд, мессежээр, захиагаар гэх мэтчилэн хүргэдэг болно.

Захиалга өгөх

Холбоо барих

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо
Шангри-Ла Молл, 1 давхарт
  (976)-7722 1010
  (976)-8090 6070