ISAIA: Made To Measure намар-өвөл 21/22 коллекци

Тав тух. Энэ үгийг сонсоод танд ямар бодол төрж байна?

ISAIA брэнд 21-22 оны намар-өвөл “MADE-TO-MEASURE” үйлчилгээний материалуудаа танилцуулж байна. Шинэ улирлын гол түлхүүр болсон санаагаа тэд даавуу болон хувцасны нарийн хээ нугалаасыг уран баримал дээр суулгаж сийлэх буюу (Sculptural draping) гэх урсгалаас сэдэвлэн бүтээжээ. Энэхүү арт төрөл нь анх арван зургадугаар зуунд Neapolitan хотод үүссэн бөгөөд хэсэг хугацаанд орхигдож, хожим уран барималч Christian Leperino дахин сэргээсэн байна. Хэрвээ түүний бүтээсэн бүтээлүүдийг сонирхож байвал Neopolitan-ий түүхэн газар болох “La Misericordiella” сүмд очиж үзэхийг танд санал болгоё. 

Яагаад Made-To-Measure гэж?

Дэлхийн II дайнаас өмнөх үед хүмүүс хувцасыг зөвхөн өөрт зориулан захиалгаар хийлгэдэг байсан бол, дайнаас хойш бэлэн хувцасны үйлдвэрлэл хурдацтайгаар хөгжиж, бүх л хүмүүс размераар таарулан хувцас худалдан авч хэрэглэх болжээ. Гэвч энэ нь зарим хүний биед төдийлөн таарч, зохицохгүй байх сул талтай байдаг. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан бэлэн эсгүүрийг биед тааруулан захиалгаар хийх буюу “MADE-TO-MEASURE” хэмээх үйлчилгээ бий болжээ. Энэхүү үйлчилгээ нь бэлэн хувцаснаас хавь илүү биед зохицож, зөвхөн танд зориулсан хувцас хийгдэж байгаагаараа онцлогтой юм. Загвар, нарийн ур хийц, өвөрмөц уламжлалт арга барил зэрэг ISAIA брэндийн онцолж буй уг үйлчилгээ гарцаагүй таны сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

ISAIA Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Утас:  80906070

Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy