ISAIA : Намар-Өвөл 2022 шинэ коллекци

Дэлхийд томоохон арга хэмжээ бүр дээр өөрийн өвөрмөц имиж, өнгө төрхөөрөө эрчүүдийн анхаарлыг татдаг Италийн алдарт ISAIA брэндийн хослолууд Монголд хэдийнээ танигдан, үнэнч хэрэглэгчидтэйгээ ойр байсаар 5 жилийн хугацааг ардаа үджээ. Анх 2016 онд Шангри-ла моллд нээлтээ хийж байсан ISAIA дэлгүүр маань улирал тутамд өвөрмөц сонин содон утга бүхий загваруудаа та бүхэнд уламжлал болгон танилцуулдаг. Тэгвэл шинэхэн улирлын шинэ цуглуулгаа тэд юунаас санаа аван бүтээсэн бол? Энэ талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна.

Түнэр харанхуйд тусах гэрэл

Намар-Өвлийн шинэхэн цуглуулгыг ISAIA брэнд тун онцгой зүйлээс санаа авч урлан бүтээжээ. Тодруулбал уран баримал дээр хувцас сийлэх буюу “sculptural draping” урлаг нь 2021-2022 оны намар-өвлийн коллекцийн гол санаа болсон юм. Энэхүү төрлийн баримлуудыг Наполигийн урлагийн үзмэрээс харж болох бөгөөд Наполид байрлах сүмийн ханан дээр өлгөсөн уран зураг, хөшөө, гантиг хавтан, баримлын цагаан шохой зэрэг хуучны эд зүйлсийн зохилдолгоо нь өөрийн гэсэн онцгой хэв маягийг үүсгэж ISAIA брэндийн өвөрмөц дизайныг гаргах сэдэл болсон байна. Бодоод үзэхэд Барокко хэв маягтай уран баримлын өнгө төрх, олон зуун дамжсан эдэлгээ зэрэг нь ISAIA брэндийг санагдуулам төстэй ажээ. ‘Түнэр харанхуйд тусах гэрэл” гэх үг нь Сансаверогийн хунтайж Дон Раймондо ди Сангро (Raimondo di Sangro) өөрийн сүмийг барихдаа гол зорилгоо болгон баримталж байсан уриа үг байв.

ISAIA нь уламжлалт ба шинэлэг байдал, эртний ба ирээдүйн  цаг хугацааны гинжин хэлхээг эвдэж хослуулж чаддаг брэнд юм. Харин Дрэйп урлал /Sculptural Drape/ ISAIA брэндийн адил хэзээ ч загвар болон үнэ цэнээ алддаггүй. Чанартай байдал нь олон жилийн туршид үнэ цэнийг өсгөж, онцгой болгож  байдаг.

Тансаг ноолуур  болон гоёмсог  даавуугаар хийсэн костюм, доторлогоотой нэхий,  ханцуй салдаг куртка, манжеткатай брюкен өмд, цэргийн өмд, таныг илэрхийлэх өнгө бүрийн гадуур срочка, өвлийн дотортой болон доторгүй гутал гээд өвлийн улиралд таныг загварлаг бөгөөд дулаахан байлгаж чадах олон шинэ бүтээгдэхүүн таны дэргэд ойртон иржээ. Өнгөний хувьд гүн хөх болон хүйтний улирлыг санагдуулам бараан сонгодог өнгөнүүд зонхилсон байна. Шинэ улирлаар төрөлх Наполигийн түүх, домог, урлагийн өөр нэг бүлгийг харуулсан сонирхолтой цуглуулгын загваруудыг та сонирхоорой.

ISAIA Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Утас:  80906070

Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy