
Зангиа нь эрэгтэй хүний хувцасны суурь гоёл чимэглэл юм. XVII-р зуунд Европт болсон 30 жилийн дайны үеэр Хорватын оффицерүүд хүзүүндээ гоёмсог алчуур зангидан зүүсэн байсныг Францын хаан XIV Людвиг ихэд таашаан өөртөө хийлгэсэн нь Францад, цаашлаад Европт зангиа үүсч хөгжих эхлэл тавигджээ.


Isaia-ийн зангиа нь бүгд гар аргаар эсгэгддэг ба үндсэн материал нь торго байдаг. Төгс шулуун зангиа хийхийн тулд 45° налуу эсгэдэг.

Isaia зангианы голоор улаан утас бэхлэгдсэн байдаг. Энэ утсыг амраагч утас гэж нэрлэдэг. Утаснаас татаж зангиаг мушгиснаар, зангидсан байх үеийн үрчлээсийг гаргаж тэнийлгэх зориулалттай. Та зангиагаа тайлахдаа ингэж үлдээгээд хэсэг амраавал зангиа тань индүүдсэн юм шиг цэвэрхэн болно. Зангианы дотор байдаг шулуун оёдлыг мөн нэг бүрчлэн гараар оёдог нь амраагч утастай холбоотой.


Мөн та зангиагаа ороож ийм байдлаар хадгалж байгаарай.

Leave a Reply