Газар доорх Неаполь Харанхуйд замхран алга болох аварга том болон жижиг агуйнууд, хонгилууд мөн усан сувгууд. Грек, Ромын туурь, Бароккийн оршуулгын газар, сүм хийдийн булш, бөмбөг хадгалдаг газар, Дэлхийн 2-р дайны үеийн хорогдох байр, тэр ч байтугай МЭ 64 онд Нерогийн анхны жүжгээ тоглосон театрыг энд дүрсэлжээ.
Isaia-гийн 20-21 өвлийн коллекцыг Неаполийн хосгүй өв болох энэхүү нууцлаг, сэтгэл татам ертөнцөөс санаа авч бүтээлээ. Өтгөн бараан өнгийн чулуунууд, галт уулын чулуулаг болоод газар шороо, тод хирнээ нүд гялбам нарийвчлалууд. Өнгөний дагнаас нь саарал ба өнгө нэмсэн бараан бүтэцтэй. Шинэ давтагдашгүй санааг цайвар өнгөөр илэрхийлжээ.
Неаполийн цөм рүү чиглэсэн шатны геометр дүрсийг оруулж өгснөөр нутгийн уламжлалыг Исаяа хошин мэдрэмжээр харуулсан нь энэ юм. Даавууны суурь нь бат бэх, бүдэг өнгөтэй, гэрлийн тусгалыг шингээж, Неополитан Караваггио маягийн зургуудаас санаа авч оруулсан. Aqua Dandy даавуугаар албан ёсны болон спортын төрлийн хувцас хийхэд аль алинд нь ашиглаж болдог. Нөхөн сэргээгдэх байгалийн гаралтай сүлжмэл эдлэл бүхий материалд онцгой ач холбогдол өгч гурван төрлийн ургамлаас гаргаж авсан будгийг ашигладаг. Үүнд, Woad хэмээх ургамлаас цайвар болон бараан цэнхэр өнгө, Madder-ээс улаан өнгө, Logwood-ээс ногоон, хөх ягаан, хар өнгүүдийг гаргаж авдаг. Цэргийн цуврал коллекц нь Хиппичүүдийн бахархал болсон эрх чөлөө, бүх нийтийн энх тайвны бэлгэдэл болон Вьетнам цэргүүдийг хүрмээс санаагаа авсан. Урт эсвэл богино, зузаан эсвэл хөнгөн: нисгэгчийн зузаан хүрэм, хээрийн хүрэм, snorkel parka. Дотор халаастай хүрмэнд эвхэгддэг үүргэвч дагалдуулсан байгаа. Fluorescent Capsule коллекцид хаврын өнгө аяс оруулах үүднээс зарим хувцсанд содон өнгө аяс нэмснээр харанхуйд харагдах боломжтой болгосон. Шинэ Denim нь өөрийн онцлог ирмэгтэй, бүсэлхий дотор нь Неополитан зүйр үгийг хатгаж оёсон Isaia-гийн онцгой бүтээл. Үүнийг хийхийн тулд танд оёдлын мэдлэг, уян хатан оруулга, нэмэлт даавуу хэрэг болно.”Piuma Concept”бол спортлог төрлөөс тансаг хэрэглээнд өмсөж болох супер хөнгөн гадуур хувцас бөгөөд нарийн ажиллагаа орсон дотуур хүрэмтэй.
Та энэ намар өвлийн коллекц-оос сонирхохыг хүсвэл Шангри-Ла Молл-д байрлах Isaia Boutique-т тун удахгүй ирэх юм. Та тавтай морил.
Leave a Reply