ISAIA брэндийн захирал Gianluca Isaia-ийн санал болгож буй “Da Michele” пиззаны газар

“Da Michele” пиззаны газар

Isaia брэндийн захирал Gianluca Isaia

M’avite ‘a credere, chest’ e un posto del cuore. Энд би гэр бүл, найзуудтайгаа байнга ирдэг. Неополитанчууд бидний хувьд пицца нь амьдралын салшгүй хэсэг, бидний бахархал, итгэл үнэмшил байдаг билээ.

“Antica Pizzeria Da Michele” пиццаны газар нь нэг зуун хагас жилийн түүхтэй бөгөөд Неаполь хотын зүрхэн хэсэгт  “Via Cesare Sersale”-д байрладаг. Анх Сальвадор хамбын хүү Мишэль Кондурро нь Торре-Аннунциата хотын мастеруудаас нууц жорыг эзэмшсэнээр уламжлалт жорыг төгс болгож чаджээ. 1900-аад оны эхээр, Мишель нь одоогийн “via Egiziaca a Forcella”-д байрлах “Ascalesi Hospital”-н жигүүрт анх газраа  нээж байжээ.

1930-аад онд  пиццаны газар нь одоогийн байрладаг байр луу нүүж, тэнд сууриа тавьж эхэлсэн юм. Тоглоогүй шүү! Та хэрвээ чамин хоолны тансаг иж бүрдлийг хүсч байгаа бол энэ нь таньд тохирох газар биш байна. Мишель нь өдөр бүр зөвхөн 2 төрлийн сонгодог Неополитан нэрийн пиццагаа л хийдэг. Маргарита болон Маринара. Симфони найрал хөгжмийн нээлттэй нотууд шиг хэрнээ тайлбарлахын аргагүй тэр амт.

Дахин хураалгахаас сэргийлж ширээнүүдээ шалан дээр дэвсэж явсан хэцүү цаг үеэс авахуулаад 60-аад оны эдийн засгийн өсөлттэй хамт амжилтыг туулсан таван үеийн туршид өвлөгдөн үлдэх өвийг Мастер Эспозито тодорхойлсон юм. Мишелийн хөвгүүд Антонио болон Сальвадор энэ бүхнийг анхнаас нь эхэлж босгосон бөгөөд үүнээс цааш Мишель, Франческо болон Тонино, Сержио болон Антонио, Мелина хоёр, Валериа, Даниэла хоёр нар үргэлжлүүлэн өв залгамжлан авч яваа юм.

Олон тооны алдартнууд Неаполь дахь Via Cesare Sersale-д байрлах энэхүү нэрд гарсан цорын ганц алдарт пиццаны газар ирж пиццаны гайхам амтыг мэдэрч байсан. Төрийн тэргүүд, нэрт жүжигчид, тамирчид болон олны танилууд. Диего Армандо Марадона 90-ээд оны үед Дэлхийн Аваргын цомоо авсны дараа энэ газар ирж тэмдэглэж байсан ба мөн Ид, Залбир, Хайрла кинонд жүжигчин Жулиа Робертс хэрчим Маргаритаг хэрхэн тамшаалан иддэгийг санаж байгаа биз дээ.

Кондуррогийн гэр бүлийн сүүлчийн үе нь L’Antica Pizzeria Da Michele”  пиццаны газрыг хилийн чанадад нээснээр Дэлхий дахинаа Неаполийн жинхэнэ пиццаны амт, уламжлалыг таниулсан юм. Түүхий эд бол хамгийн чухал тулгуур багана юм. Пиццаны орц, найрлагын чанар нь өвөг дээдсийн мэргэн ухаан, олон “пицциоли” буюу пицца тогооч нарын эртний арвин туршлагаас төрсөн энэ газраар та аялж явбал заавал ороод гараарай хэмээн ISAIA брэндийн захирал Gianluca Isaia санал болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy