Balenciaga x Crocs хамтын ажиллагааны хүрээнд кампанит ажил явуулсны дараа хамгийн сүүлийн үеийн кибернетик бүтээлээрээ эргэн ирлээ.
Тансаг зэрэглэлийн загварын ордон Balenciaga 2022 оны хаврын цуглуулгаа онцолж энэ удаад контемпорари уран бүтээлч Икеучи Хирото болон робот үйлдвэрлэгч Skeletonics нартай хамтарсан шинэ кампанит ажлаа танилцууллаа. Цувралд Gucci-н гайхалтай элементүүдийг дахин гаргаж ирсэн “Хакерын төсөл (хакерын лаборатори)” цуглуулга багтсан байна. Мөн Balenciaga x Crocs хамтын ажиллагааны хүрээнд Crocs Madame өндөр өсгийтэй шаахай, Crocs гутал зэрэг өөр төрлийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж байгаа ба шинэ Balenciaga Runner пүүз мөн багтсан байна. Гэрэл зурагчин Андреа Артемисиогийн дуран дор Balenciaga брэндийн бэлэн хувцас, үнэт эдлэл, цүнх, гутал зэргийг моделиудад өмсгөж уран бүтээлч Икеучигийн Skeletonics-тэй хамтран бүтээсэн “экзоскелетон” буюу механик маскаар чимжээ. Эдгээр загваруудыг Токиод дахин нээгдсэн Balenciaga Aoyama нэрийн дэлгүүрт, бусдыг нь Японы бусад төрөлжсөн дэлгүүрүүд болон Paris Montaigne дэлгүүрүүдэд дэлгэх юм байна.

Энэхүү төслийн богино хэмжээний киног уран бүтээлч Йылмаз Сен найруулсан бөгөөд моделиуд 2022 оны хаврын хамгийн сүүлийн үеийн коллекцийг өмсөж, хоорондоо холбогдсон өрөөнүүдэд орж, гарна. Цонхны гадна талд их хот, элсэн цөл, алсад орших ер бусын ертөнцийг харуулах бөгөөд киноны төгсгөлд цувралын бодит ба хаа сайгүй шилжих үзэгдлийг нэгтгэн ” Here is Anywhere ” гэх уриа үгийг оруулсан байв. Энэхүү хамтын ажиллагаа нь Японы киберпанк урсгал (Масамунэ Широугийн бичиж, зурсан алдарт Gundam, Ghost in the Shell манганаас харж болно) болон орчин үеийн контемпорари бүтээлүүдийн талаар таниулах зорилготой байгаа билээ.
Leave a Reply