Өвлийн улиралд таны анхааралдаа авах ёстой брэнд : “HERNO” шинэ коллекци

Дэлхийн хувцасны ертөнцөд өөрийн гэсэн хэв маягийг тамгалсан “Herno” брэнд нь хүн бүрийн өвлийн хувцасны шүүгээнд байх ёстой брэнд гэж хэлэхэд хилсдэхгүй. “Сарториал” амьдралын хэв маягтай, орчин үеийн хэрэглэгчдэдээ зориулан контемпорари болон уламжлалт арга барилыг хослуулан коллекциудаа бүтээдэг уг брэнд нь Францын алдартай, тансаг зэрэглэлийн гадуур хувцасны Moncler брэндийн гол өрсөлдөгч болж Европ тивээс Ази тив хүртэл тэлсэн билээ.

Herno-г бусдаас ялгаруулдаг хамгийн гол онцлог нь куртканууд нь хэт хөвсгөр, нүсэр биш харин ухаалаг технологийн ачаар шийдсэн нимгэн атлаа маш дулаан хийцтэй байдагт оршдог юм. Куртканууд нь яг л итали хослол мэт гоёмсог тэйлорингтэй байдаг тул хэзээд ч моданаас гарахгүй классик сонголт болж чаддаг. Мөн мэдээж Herno нь GORE-TEX® болон ус нэвтэрдэггүй, хөнгөн, бохир тогтдоггүй ухаалаг материалууд ашигладгаараа алдартай.

2021-22 оны эрэгтэй загварын намар-өвлийн коллекцийн онцлог

Эрчүүдэд зориулсан “HERNO” намар-өвөл эрэгтэй цуглуулгын загвар нь уламжлал ёсоор тав тухтай байдлыг нэгдүгээрт тавьж мөн ноос ноолуур болон дахин боловсруулалтаас гаргаж авсан эслэгээр хийсэн ноос, “Herno Globe” цуглуулгад багтах хувцаснууд гээд орчин үеийн байгалд ээлтэй байдлын тухай хөнджээ. Дулаанаа хадгалах  чадвартай, ус нэвтрүүлдэггүй, байгальд ээлтэй материалаар хийгддэг ба хамгийн гол нь дулаахан, биед хөнгөн тул өдөр тутамдаа өмсөхөд нэн тохиромжтой. Өнгөний сонголтын хувьд хөх, цэнхэр, цагаан шаргал, улаан, цайвар саарал болон хар зэрэг өргөн хэрэглээний өнгөнүүд зонхилсон байна. Мөн хөнгөн чанартай нейлоноос эхлээд үргэлж бестселлер болдог зузаан 7Denier, ноос шиг гадаргуутай хэрнээ усны хамгаалалттай неоприн зэрэг дэвшилтэт технологиор гаргаж авсан тусгай даавуунуудыг голчлон ашиглажээ.

“Herno” брэндийн тухай :

Уг брэндийг 1948 онд Жузеппе Марензи эхнэр Алессандра Дианагийн хамт Италийн Леза тосгоны Maggiore нуурын эргийн ойролцоо анх үүсгэн байгуулсан юм. Дэлхийн 2р дайны дараах сэргэн мандалт, бүтээлч сэргээн босголтын үед 24 настай Жузеппе Марензи борооны цувны компанид ажиллаж байсан бөгөөд  анх удаа хөвөн гадуур хувцасанд касторын тосыг түрхэж, ус нэвтрүүлдэггүй чанарыг нь сайжруулах санаа гаргасан нь Эрно хөндийн хүйтэн, салхитай өвлийн саруудыг тэсвэрлэх гол түлхүүр болсон байна. Техникийн хувьд боловсруулсан шинэ түвшний хүрмээр хангах хэрэгцээ байгааг тэр анзаарч том алхам хийхээр шийдсэнээр өөрийн компаниа байгуулжээ. “Herno” гэх нэр нь Maggiore нуур луу цутгадаг “Erno” голын нэрээр нэрлэгдсэн ба одоог хүртэл төв байр нь энэхүү газарт байрласан хэвээр байх аж.

Спорт сонирхогч хүнийхээ хувьд Жузеппе Марензи өөрийн хүчин чармайлт, эрүүл өрсөлдөөний хандлагыг өөрийн ажилд оруулсан бөгөөд ялахын төлөө өрсөлдөж буй өрсөлдөгчдийнхөө ​​хэмжээсийг хүндэтгэж, давуу талаа гаргаж, энэ талбарт хүндэтгэлтэй хандаж, хамтдаа урагшлахыг уриалав. 1960-аад онд ноолууран цув, хоёр талт бүтээгдэхүүн гарч  ирснээр зогсохгүй түүний араас эмэгтэй загварууд, костюм, даашинзыг ч хийж эхэлсэн юм. 2000 оноос гэр бүлийн бизнес Клаудио Марензигийн гарт шилжсэн бөгөөд тэрээр Herno-ийн орчин үеийн материал, үйлдвэрлэлд хувьсгал хийж,байгальд ээлтэй төслүүдэд илүүтэйгээр хөрөнгө оруулж, Европ дахь анхны P.E.F. (Product Environmental Footprint) буюу экологийн ул мөрийг тооцоолдог технологи бүхий хувцсыг бүтээж эхэлсэн ба брэндийн гар урлалын соёлыг хадгалан үлдээсэн байна.

HERNO

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, 9р байр “Premier Tailor” дэлгүүр.

Утас:  77110050

Facebook: Premier Tailor
Instagram: @Premier_Tailor

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy