Haute Couture дизайнеруудын шинэ шийдэл : Хаягдалыг эрдэнэ болгож эхлэв

2021 оны намрын тансаг цуглуулгууд хуучин жинсэн өмд болон далайн хуванцраар бүтээгдсэн гэвэл та итгэх үү?

Haute Couture загварууд олон жил бэлтгэгдсэн гар урчуудын нарийн хийц, ур чадвараар дамжин тусгай үйлчлүүлэгчдэд хүрдэг гэх утгаараа маш өндөр өртөгтэй байдаг. Энэ нь дээдсийн уламжлалт хувцаснаас үүдэлтэй бөгөөд сүр жавхлангаараа нийгэмд ноёрхдог эдгээр хувцаснуудыг ихэвчлэн торго, тор, шифон гэх мэт үнэтэй даавуугаар хийж нэхмэл тор, өд, нарийн хатгамалаар чимэглэдэг билээ. Тэгвэл цар тахлын улмаас дэлхийн хөгжлийн хурд саарч дизайнерууд ч гар доор хэрэггүй болсон материалыг дахин ашиглахаар шийдэж, өөр өөрсдийн  өвөрмөц байдлыг шингээсэн Ready-To-Wear цуглуулгуудаа нийгэмд тархааж байна. Загварын ертөнц байгаль орчин, нийгэмд эерэгээр нөлөөлж эхэлж буйг дараах цуглуулгуудаар жишээ татан дурдая.

Viktor & Rolf

Виктор & Ролф брэндийн дизайнерууд болох Виктор Хорстинг, Рольф Снорен нар “New Royals” нэртэй цуглуулгаараа бутарсан шил, хуванцар болон биологийн задралд ордог хиймэл үслэг эдлэлээр хийсэн тансаг даашинз, хүрэмээ танилцуулсан юм. Загвар зохион бүтээгчид үүнийг “дахин сэргээсэн” Swarovski талст гэж нэрлэжээ. “Энэхүү Swarowski талстуудын цуглуулга нь хүний нүдэнд өртөхөө больж хаягдсан шилийг өөр талаас харуулж, гайхан бишрүүлэх боломжийг бидэнд өгсөн ” хэмээн дизайнерууд онцолсон юм.

Iris van Herpen

 Технологийн шидтэн Айрис ван Херпен “Earth-Rise” нэртэй цуглуулгад байгаль орчныг хамгаалах ашгийн бус байгууллагатай хамтран хийж буй ажиллагааныхаа хүрээнд дахин боловсруулсан далайн хог хаягдлаар таван гайхалтай кинетик бүтээл урлажээ. Зурагт харагдах гантиг цэнхэр даашинз нь манай цэнхэр гаригийг илэрхийлэм тунгалаг цагаанаас далайн хөх хүртэлх өнгөөр уусгалт орж, гар аргаар урласан хуванцар дугуй дүрс ашигласан байна.

Gaultier Paris by Sacai

Хуучны Америкийн таван халаастай жинсэн өмд нь Haute Couture-т зохимжгүй хувцас мэт санагдаж болох ч ателье нарын өвөрмөц санааны тусламжтайгаар энгийн жинсийг өөр болгож чадсан юм. Jean Paul Gaultier болон Sacai брэндийн загвар зохион бүтээгч Читосэ Абэ нар хамтран 1994 онд  Levi’s загварын шоуны тайзнаа гарч байсан хуучны өмдүүдийг өргөн оруулгатай юбка, хүрэм болгон хувиргажээ.

Maison Margiela “Artisanal”

Maison Margiela-н бүтээлч захирал Жон Галлиано өмнөх цуглуулгаараа танго гутал, сүлжмэл сагс зэрэг хуучны гоёл чимэглэлүүд дахин ашигласан бол “Artisanal” цуглуулганд эртний даашинз, толь, шаазан эдлэлийн хээт материалны (Delft Blue Fabric) өөдсүүдийг холбон өвөрмөц загваруудаа бүтээжээ. Эдгээр загваруудыг Жон Галлиано эртний аймшигт домгуудаас санаа аван бүтээсэн байна.

Schiaparelli

Schiaparelli-н бүтээлч захирал Даниел Розберри алтлаг уруул, чих, шаазан нүдний оруулга бүхий ханцуйтай жинсэн хүрэмийг хуучин жинсэн өмд ашиглан бүтээсэн билээ. “Загвар бол бидний хүнд хэцүү цаг үед баяр баясгалан авчирдаг зүйл гэдгийг энэ цуглуулгатай тааралдсан хүн бүрт сануулахыг хүсч байна. Хог хаягдал бага байж гоо сайхан дэлгэр байх болтугай.” – хэмээн Даниел Розберри хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy