Холливүдэд эргэн ирсэн GUCCI : “Love Parade” загварын шоу

Италийн алдарт GUCCI брэнд 100 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж буй загварын шоугаа Холливүдийн гудамжинд толилууллаа.

 GUCCI брэнд энэ мягмар гаригт Холливүдийн өргөн чөлөөг хааж, алдрын гудамжийг кино ертөнцийн өргөн цар хүрээтэй талбай болгосон томоохон загварын шоу зохион байгууллаа. Шинэ цуглуулгад Холливүдийн өнгөлөг дүр төрхийг харуулсан олон төрлийн загварууд байснаас хээтэй цамц, давхар доторлогоотой пиджак, хилэн хослол, шал хүрсэн өдтэй алтлаг торгон даашинз, халуун орны загвар, хээтэй гоёмсог даашинз болон бусад 100 гаруй загварыг багтаасан байна. Мөн Жаред Лето, Стив Лэйси, Жереми Поп, Сент Винсент, Жоди Тернер-Смит, Миранда Жюлая, Маколей Калкин зэрэг Холливүдийн алдартнууд загварын тайзнаа гарч загварын шоунд улам сонирхолтой байдлыг нэмжээ.

 GUCCI 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард толилуулсан “Aria” цуглуулга дээр язгууртны угсааг хөндөж, хөгжмөөр дамжуулан поп соёлын ертөнцөд гарч ирсэн бол максималист хандлагаараа алдартай Микеле энэхүү “Love Parade” загварын шоунд Холливүдийн сүр жавхлан, дур булаам байдал, алтан үеийнхэний алдар суутай домогуудын талаар хөнджээ. Энэ тухайд Алессандро Микеле “Саяхныг хүртэл GUCCI брэнд маань кино урлагтай хэр их холбоотой вэ гэдгийг бодсоор байлаа. Учир нь бусад брэндүүд язгууртнууд болон хөрөнгөтнүүдээс үндэслэж байгаа бол GUCCI кино урлагаас үндэслэж байдаг… Тиймээс хөл хорионы дараа энэ шоу надад яг л гэртээ ирсэн юм шиг гайхалтай сайхан байлаа.” хэмээн хэлсэн байна.

Танд GUCCI “Love Parade” цуглуулгын зургуудаас сонирхуулж байна:

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy