Загвар бол ирээдүйд үгүй юм аа гэхэд ядаж дараа улиралдаа хэрхэн юу өмсөхөд нөлөөлж байдаг. Байгалиасаа ч тийм тойрогтой аж. Загварын календар хөвөрсөөр загвар зохион бүтээгчид ч өмнөх үеийн трендүүдийг дахин амилуулж байна. Хуучин загварууд биднийг маш хурдан орхиосон шигээ эргээд ирэхдээ ч хурдан юм.
2015 оноос хойш “GUCCI”-г хариуцаж байгаа Итали гаралтай бүтээлч захирал “Алессандро Мишель” өөрийн загвараараа хэн бүхний хүлээлтийг хэзээ ч гонсойлгож байгаагүй бөгөөд үргэлж давуулан биелүүлж , өөрийн өнгө төрхийг өдөр тутмын загвар болон, хатгамал, дүрсүүдийг шингээсэн загварууддаа тусгаж өгчээ.

Түүний загварын гол цөм нь драматик дүр бөгөөд хачин жигтэй мөн айдас хүрэм, дэгжин хэрнээ хурц ертөнцийг бүтээдгээрээ онцлог. 2020 оны намрын цуглуулгын хувьд тэрээр хоёрдмол утгыг хослуулах тал дээр үнэхээр гайхалтай байлаа. Жилдээ таван удаа загвараа танилцуулдаг тэрээр шоугаа брэндийхээ төв байр болох GUCCI HUB гэж нэрлэдэг байсан газарт зохион байгуулсан бөгөөд зочидоо тайзны ард талыг харуулах виртуал аялалд урьсан юм. Дугуй шилэн хайрцагны цаана хувцасны тавиур, нүүр будалтын лангуунууд тавигдсан бөгөөд зөвхөн загварын шоу салбарынхан мэдэх танил дүр төрхийг бүрдүүлж Covid -19 өөс болж ямар их зүйл алга болж байгаа тэр дундаа тайз болон тайзны арын амьдрал өгүүлэгдэж байгааг харуулж эдгээр газруудыг ердийн Sturm болон Drung хэлбэртэй байлгахын оронд Мишель хөдөлгөөнтэй тавцангийн дагуу загваруудаа эгнүүлэн зогсоож ээлж дараалан танилцуулан , бэлдсэн тайзан дээр моделууд нүүр будалт хийлгэж үсээ янзлуулж бүгд дараалан бэлэн болсноор жинхэнэ тайзны арлуу моделууд орсон юм. Мишель үүнийгээ эхийн хэвлийнээс гарах хүүхэдтэй зүйрлэжээ. Яг л хорвоод хүн бэлэн болсон үедээ ирдэг шиг. Үүнээс өмнө тэд товчлууртай дүрэмт хувцас , өнгө дагуу өмд өмссөн ажилтнуудын дүртэй байв.
Энэхүү цуглуулга нь GUCCI- ээс бидний хүсэн хүлээж байсан зүйлс байв. Гажууд хачин зан байдал, Италичуудын баян тансаг байдал , сүсэг бишрэл, өнгөрсөн улирлын зарим өнгө төрх гэх мэт. Амьдрал яг л тойрог байдгийн адил загварын хандлага ч гэсэн буцан ирж байгаа гэдгийг харуулсан загварууд гаргасан нь Даавуугаар хийсэн хүүхэлдэйн даашинз, гүрж даашинз, давхарласан тулел банзал, сурагч охидын А хэлбэрийн юбка, болон цамц мөн тод хүзүүвч , пилгримийн сүнслэг нөлөө бүхий малгай, том хөндлөн зүүлт гэх мэт харц бүр нь онцлог шинжтэй хүний сэтгэлийг хэсэг үймрээх морин тойруулга мэт өнгө төрхтэй байсан бөгөөд энэ нь тус бүр өөрийн гэсэн дүр төрхтэйн илрэл аж. Мишелийн танилцуулсан 2020 оны намрын цуглуулга нь олон хэмжээстэй төрхтэй байснаараа онцлог болжээ. Бодит болон төсөөллийн дүрийг холимог байсан энэ шоуны загварууд нь нэг ч үг хэлж ярихгүй ч маш олон утгыг илэрхийлж чадахаар өнгө төрхийг бүрдүүлж чаджээ.
Leave a Reply