Омикрон тархалтыг үл харгалзан эрэгтэй хувцас загварын долоо хоногууд үргэлжлэхээр болжээ.

Ковид-19 тахлын сүүдэрт дарагдсан загварын долоо хоног зохион байгуулагчид  шинэ улирлын загварын өдрүүдийг аврах арга хэмжээ авч эхэллээ. Учир нь “Omicron” хувилбар дэлхий даяар тархаж, илүү хатуу журам, вакцинжуулалтын шаардлага мөрдөгдөж эхлээд байгаа билээ.

Парисын эрэгтэй загварын долоо хоног (нэгдүгээр сарын 18-23) болон кутюр долоо хоног (нэгдүгээр сарын 24-27) гэсэн хугацаанд товлогдсон байгаа бөгөөд Миланы арга хэмжээг ч мөн үргэлжлүүлэхээр төлөвлөж загварын орднууд оролцох эсэхээ өөрсдөө зарлаж эхэлжээ. Жишээ нь Мягмар гарагт Милан дахь Giorgio Armani болон Emporio Armani эрэгтэй шоу, Парис дахь Privé кутюр шоуг “Эпидемиологийн нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан” цуцалсныг зарлав. Armani-тай зэрэгцээд Италийн эрэгтэй хувцасны брэнд Numero мөн Милан дахь шоугаа цуцалсан байна. Брунелло Кучинелли Питти Уомод оролцохоо цуцалсан ч загварын долоо хоногийн үеэр тус брэндийн Миланы үзэсгэлэнгийн танхимд танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Гэсэн хэдий ч томоохон брэндүүд болох “Hermes”, “Dior”, “Loewe”, “Ami”, “Kenzo” зэрэг брэндүүд амьд шоуны төлөвлөгөөгөө баримталж байгаагаа  дурдсан байна. Мөн эрэгтэй загварын долоо хоногийн төлөвлөгөө дээр Виржил Аблогийн нас барахаас өмнө бүтээсэн хамгийн сүүлийн цуглуулга болох “Louis Vuitton” шоу байгаа ч форматын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа бөгөөд форматуудыг харуулсан эцсийн хуанли ойрын өдрүүдэд гарах төлөвтэй байгаа юм. Өнөөдрийг хүртэл Миланы эрэгтэйчүүдийн долоо хоногийн хуанлид нийтдээ 19 шоу, 24 танилцуулга, 11 дижитал контент болон бусад 10 арга хэмжээ багтжээ.

Дашрамд дурдахад, Францад Ковид-19-ийн өдөр тутмын шинэ тохиолдол мягмар гарагт 300,000-д хүрч дээд хэмжээндээ ирээд байгаа билээ.  Францын  “de la Haute Couture et de la Mode” Хоут Кутюр холбоо нь засгийн газрын эрүүл ахуйн арга хэмжээг оролцогч орднуудад илгээсэн бөгөөд хязгаарлалтууд нь нүүрний маск зүүх, вакцинжуулалтын үнэмлэхтэй байж үзэгчид хоёр хүний ​​хооронд нэг метрээс багагүй зайтай байхаар төлөвлөгөө гарсан байна. Франц улс нэгдүгээр сарын 3-наас гурван долоо хоногийн турш баар, кафед бөөгнөрөл үүсгэхийг хориглосон тул эрэгтэй загварын долоо хоног дуустал хатуу дэглэмтэй байх юм.

Италийн загварын холбооны ерөнхийлөгч Карло Капаса (Carlo Capasa) ойрын өдрүүдэд хуанлид өөрчлөлт орж болзошгүйг анхааруулж, “Өнөөг хүртэл анх төсөөлж байснаар нь зохион байгуулах боломжгүй зарим арга хэмжээг цуцлах эсвэл хойшлуулах шаардлагатай байж магадгүй” гэж тэмдэглээд Camera Moda платформ дээр шоуг онлайнаар дагахыг уриалжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy