Жил бүрийн зул сарын баяраар дэлхий дахинд асар их хэмжээний хог хаягдал үүсч, судлаачид жилийн бусад үетэй харьцуулахад 30 гаруй хувиар илүү хог хаягддаг гэсэн судалгаа гаргасан ба Монгол улсад жилд дунджаар 1.5 сая тонн хог хаягдал хаягддаг байна. Эдгээр цочирдмоор тоо баримтыг харгалзан үзэхэд бидний олонхи нь энэ жил, ялангуяа байгаль орчны асуудал улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед байгаль орчноо хамгаалах энэхүү хандлагад нэгдэж, хэрхэн байгальд ээлтэй байдлаар “Шинэ жилийн баярыг” тэмдэглэх талаар бодох байх. Дэлхий нийтээрээ хог хаягдалтай тэмцэж, хаягдлын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг руу шилжиж байгаа энэ үед олон улсын томоохон компаниуд, кофе шопууд ба сүлжээ ресторанууд нэг удаагийн хуванцар аяга ба соруулаас татгалзах уриалга гарган хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ямар бэлэг худалдаж авахаас эхлээд гацуур модыг хэрхэн байгалд ээлтэй байлгах вэ? гэх мэт сонирхолтой санаануудыг хүргэж байна.

Шинэ жилийн гацуур модыг дахин тарих
Хиймэл мод бол дахин ашиглах боломжгүй эд зүйлд ангилагдан ордог ба тэдгээрийг үйлдвэрлэхэд ашигласан материал нь газрын тосонд суурилсан био задралд ордоггүй материал байдаг байна. Тиймээс хэрвээ та хүсвэл шинэ хиймэл мод авахын оронд гацуурын жижиг суулгац авч дараа нь хөрсөнд тарих боломжтой юм. Энэ нь байгалд ээлтэй гайхалтай сонголт байх болно.

Байгалийн чимэглэл сонгоорой
Ихэнхи хүмүүс импортоор орж ирж буй шинэ жилийн хуванцар гоёл чимэглэлийн байгальд болоод эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэддэг хэдий ч хэрхэн орлуулах, орлуулсан ч сайхан харагдах эсэх тал дээр эргэлздэг биз ээ. Гэсэн хэдий ч гоёл чимэглэлдээ байгалийн материалыг их бага хэмжээнд ашиглахыг зөвлөж байна. Энэхүү санаа нь зөвхөн байгальд ээлтэй байгаад зогсохгүй таны гэр бүлтэйгээ өнгөрүүлэх дурсамжийг ч гайхалтай байлгах болно. Хуш мод, цагаан нарс, эсгий тоглоом, хатаасан жүрж гээд та өөрийн хүссэнээрээ байгалийн гаралтай чимэглэлүүдээр гэр болон гацуураа гоёорой.
Бэлгийн карт буюу "Gift Card"
“Би бэлгийн картны маш том шүтэн бишрэгч, учир нь та хүмүүст үнэхээр хүсч буй, хэрэгцээтэй байгаа зүйлээ авах боломжийг олгох бөгөөд таны гэр бүл, хайртай хүн тань хол байгаа үед ч бие биендээ бэлэг өгөх боломжийг олгодгоороо том давуу тал болдог билээ. Мөн бэлгийн картанд дуусах хугацаа гэж байхгүй ба үнийн дүндээ тохируулан хэдэн ч удаа худалдан авалт хийх боломжтой.

Боломжтой бол ургамлын гаралтайг сонго
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог ба хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. “Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн судлаачид хэлжээ.

Өөрт байгаа зүйлээ өмсөж, эсвэл хөрөнгө оруулалт хийгээрэй
Байгаль орчин өөрчлөгдөхийн хэрээр бид өмсөж буй хувцсандаа цензур тавьж “минимал” хэв маягт шилжиж, мөн цар тахлын үеэр дахин боловсруулсан хувцас үйлдвэрлэгдэх болсон билээ. Хэрэв та шинэ зүйл худалдаж авахыг хүсч байгаа бол тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах ямар нэг зүйлд хөрөнгө оруулалт хийх эсвэл хувцасны гоёл худалдаж авах боломжтой юм. “Хамгийн сайхан зүйл өөрт тань байгаа зүйлээ өмсөх явдал шүү дээ.”
Leave a Reply