Тод өнгийн хувцас таны сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлэх үү?

” Товчхондоо : Тийм ээ! “

1957 онд гарсан “Funny Face” инээдмийн мюзикл киноны нэгэн хэсэг дээр загварын редактор Диана Вриланд эмэгтэйчүүдэд “Ягаанаар Сэтгэ !” хэмээн уриалсан нь тэр үеийн сэтгэлээр унаж гунигласан, дүнсгэр бараан хувцасласан хүн болгоныг сэргээж, өнгөлөг байдлыг авч ирсэн гэдэг. Эерэг бодол хүнд сайхан зүйлсийг авчирч чаддагтай адил өнгөлөг хувцаслалт ч мөн өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээх чадалтай байдаг билээ.

"Өнгө бол амьдрал, аз жаргал, баяр баясал"
— Донателла Версаче —

Бид цар тахлын хямралаас гарч эхлэх тэр цаг үед өөрсдийгөө аз жаргалтайгаар хувцаслаж чадах болов уу? Өнгөрсөн жилийн Сэтгэл судлалын шинжлэх ухааны сэтгүүлд 36 эрдэм шинжилгээний судлаачдын баг хамтран бичсэн нийтлэлд дэлхий даяарх хүмүүсийг хамарсан судалгаа явуулж өнгө сэтгэл хөдлөлийн тодорхой холбоог илрүүлжээ. Судалгаанд зургаан тивийн 30 орны 4598 оролцогч орж 20 төрлийн сэтгэл хөдлөлийг (жишээ нь: баяр баясгалан, таашаал, тайвшрал, харамсал, уйтгар гуниг, уур хилэн гэх мэт) 12 өнгөөр хослуулсан юм. Дараа нь эрдэмтэд өнгө-сэтгэл хөдлөлийн холбоо тус бүрийн дундаж магадлалыг тооцоолж, 240 боломжит хослолын дундаас хамгийн гэгээлэг өнгийг тодруулсан бөгөөд үүнд  “Ягаан”  өнгө, мөн Versace-н цуглуулгад онцолдог шар, улбар шар өнгүүд баяр баясгаланг тодорхойлоход оржээ.

2015 онд Quarterly Journal of Experimental Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Швейцарийн судлаачид École Polytechnique Fédérale de Lausanne-н оюутнуудаас “сандрах”, “айдас”, “баяр баясгалан” дүрсэлсэн видеог үзэж, хувцасны өнгө сонгохыг хүссэн байна. Оролцогчид улаан-шар гэх мэт дулаан өнгө нь баяр баясгаланд илүү тохиромжтой гэж үзсэн бол айдсыг усан-цэнхэр буюу хүйтэн өнгөөр дүрсэлсэн байна. Дүгнэлтээр хувцасны өнгө сэтгэл санааг илэрхийлэхэд нөлөөлдөг бөгөөд тод дулаан өнгийн хувцас өмсөх нь хүний сэтгэл санааны байдалд эерэг байдлаар нөлөөлж чаддаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Гялалзсан метал утасаар оёсон GUCCI брэндийн сарнайн ягаан өнгөтэй цамцыг доорх зургаар танилцуулж байна.

Loewe-н стилист Бенжамин Бруно өнгөрсөн өвөл Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэхийн хэрээр өөрийн сэтгэл санааг дэмжих зорилгоор хөгжилтэй, өнгөлөг подволк өмсөн студид ирэх болжээ. Энэ нь бүтээлч захирал Жонатан Андерсонд сонирхолтой сэдэл өгч намрын цуглуулгадаа шар өнгийн наппа-савхин пальто, улбар шар костюм гэх мэт маш их хэрэгцээтэй сэтгэл хөдлөлийг бий болгож чадах бүтээлүүдийг зохион бүтээх талаар бодуулсан юм. Андерсон мөн нарны цацраг мэт тод гутал, том цүнх зэрэг өөдрөг өнгөтэй аксессуаруудыг бүтээж эхэлсэн бөгөөд “Энэ цуглуулга бол миний хувьд маш том шинэчлэлт болж чадсан. Бид өмнө нь хэзээ ч ийм өнгөлөг зүйлсийг хийж байгаагүй” мөн “Би өнгөөр дамжуулан хүмүүсийн сэтгэлзүйг дэмжихийг хүссэн” хэмээн хэлсэн байна.

LOEWE FALL 2021

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy