Âme консепци дэлгүүр дээр шинэ улирлын коллекци ирж байгаатай холбогдуулан бид Christian Dior Cruise 2022 цуглуулгын талаар мэдээллийг хүргэж байна.
1951 онд алдарт Парфеноны ойролцоо авсан Ноён Диорын тансаг загваруудын гэрэл зургууд нь “Christian Dior cruise 2022” цуглуулгын утга санаа болсон юм. Афины дурсгалт цэнгэлдэх хүрээлэнд хийгдсэн загварын цуглуулгын тухайд Мария Гразиа Къюри – урлаг нь бүтээсэн зүйлдээ биш, харин хүний бүтээх чадварт оршдог – жишээлбэл, Пеплум даашинз. Гантиг чулуу, эртний баримлыг санагдуулах дарь эхийн уг даашинз нь бөс даавуу, гараар урласан нугалааныхаа тусламжтай үнэхээр гайхалтай харагддаг хэмээжээ.

DIOR Cruise 2022 шоу нь эртний эрдэнэс гэгддэг Каллимармаро (Kallimármaro) буюу Афин дахь Панатенаик цэнгэлдэх хүрээлэнгийн төвд хийгджээ. Бүтэн пентелийн гантигаар баригдсан энэхүү ер бусын дурсгалын газар олон зууны турш хадгалагдаж, 19-р зууны хоёрдугаар хагаст сэргээн засварлагдаж байсан билээ. Өдгөө энэхүү газар нь Афинчуудын цэнгэлдэх хүрээлэн бөгөөд Грекийн нийслэлийн соёлын амьдралд зайлшгүй шаардлагатай нэгдэлийн бэлгэ тэмдэг болсон газар юм. Асар том хэмжээтэй, өвөрмөц чимэглэл бүхий уг цэнгэлдэх “Christian Dior Cruise 2022” цуглуулгын утга санаатай төгс зохицож өв уламжлалыг орчин үеийн шинэ бүтээлтэй хослуулж чадсан байна.
ЗАГВАРЛАГ ОДИССЕЙ
Эртний үеийн бэлгэ тэмдэг болсон “Peplos” нь энгийн хэлбэр дүрсээрээ Dior cruise 2022 загварын цуглуулгын гол цөм болсон. Мариа Гразиа Къюри эртний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулан спорт хувцасны хийцтэй, нугалаатай, дэрвэгэр загваруудаа эргэн гаргажээ.
СПОРТЛОГ ХАНДЛАГА
Афины Панатенаик цэнгэлдэх хүрээлэнгийн төвд Мариа Гразиа Къюригийн Dior-д зориулан бүтээсэн загварууд нь ихэнхдээ спорт хувцасны хэв маягийг шингээсэн байдаг бөгөөд дотроо цахилгаан, бүсэлхий тойрсон бүстэй загвар багтжээ. Энэхүү спорт загваруудын эсгүүр нь чөлөөтэй, уян хатан байх ба хэв маяг нь урьд өмнөхөөсөө илүү орчин үеийн сэтгэл татам байдлыг бий болгосон байна.
ЭГИЙН ЦЭНХЭР
Пиетро Руффо, Мария Гразиа Къюритэй хамтран эртний керамик эдлэлээс санаа авсан дүрсүүдээр шинэ загвар бүтээжээ. Грекийн нарлаг өнгийг санагдуулам энэхүү загвар нь спорт хувцасны өнгө аяс бүхий өнгө төрхийг шингээсэн байна.
ДАХИН ГАРГАСАН БҮТЭЭЛ
“Dior cruise 2022” загварын цуглуулгын өнгө төрхийг тодотгож, өв залгамжлал, спорт хувцасны мөн чанар, орчин үеийн байдлыг хослуулсан хэлхээ, график хээ зэрэг Dior ордныг санагдуулам загваруудыг дахин танилцуулжээ.
МОНОХРОМ
Цэвэр ариун байдлын магтан дуулах цуглуулгын хэд хэдэн дүрс нь эртний Грекийн хөшөөний бэлгэдэл болсон цагаан өнгөтэй. Өнгөний гэрэлтсэн тусгал нь биеийг илүү тодотгож алхахад намирсан, гэрэлтсэн гайхалтай харагдах талаар тэд бодож үзсэн байна.
АЙКОН СИЛУЭТ
Нэгэн цагт тус ордны үнэнч үйлчлүүлэгч байсан Марлен Дитрихийн хувцаслалтын хэв маяг нь Мариа Гразиа Къюригийн зохион бүтээсэн Dior cruise 2022 загварын цуглуулгын нэгээхэн хэсэг билээ. Энэхүү костюм нь жүжигчний гоёл чимэглэлийн хувцсыг хүндэтгэн сул, чөлөөтэй байдлаар дахин зохион бүтээгдсэн. Өөртөө итгэх итгэл, зоригтой байдлын бэлэг тэмдэг хэмээн загварыг онцолсон байна.
Leave a Reply