Dior-Bar Jacket буюу хувьсал хийсэн жакет

2020 он алдарт “Dior Bar jacket” бүтээгдсэний 73 жилийн ой болж байгаа билээ. Элсэн цаг мэт бүсэлхий нарийсгалттай хэлбэр нь эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэнгээрээ хүч чадлаа мэдрүүлэх боломжийг олгон, дайны дараах бүрхэг уур амьсгалд гэгээ татуулан орж иржээ.  “Bar jacket” нь, дэрвэгэр урт юбкатай хослон  “New Look”-ийг бүтээсэн бөгөөд загварт шинэчлэлт хийн цаашид олон олон дизайнерийн урам зориг болжээ.

1947 оны сарын 12-ны өдөр, 1870 оноос хойш Парист бүртгэгдсэн хамгийн хүйтэн өвөл, нүүрсний хомсдол, сонингууд хямралд өртсөн, дайны дараах хүнд хэцүү дурсамжтай энэ үед, 30 Avenue Montaigne (Dior-ын анхны цуглуулгаа танилцуулж байсан газар) гудамжинд харин нэгэн шинэ зүйлийг хүлээн халуухан уур амьсгалтай байв. Хүрэлцэн ирсэн зочид дунд алдартнууд харагдаж байв. Цуглуулгын танилцуулга дээр 2 гол силуэт танилцуулна гэж тэмдэглэснээс “Corolle” (буюу дэрвэгэр юбка, нарийхан тайл, хэвэнд оруулсан мэт их бие) мөн “Eight” (буюу цэмцгэр биеийн галбирийг харуулсан)  байжээ. Vogue- ийн тухайн үед байсан төлөөлөгч “Эхний модел юбкаа намируулан, тамхины утаан дундуур хурдан хурдан алхалах нь үзэгчдийг суудлаас нь өндийлгөхөд хүргэв” хэмээн тэмдэглэсэн байдаг. Дараагийн хэдэн бүтээл явж өнгөрөхөд хүн бүхэн Dior, New Look-ээр загварын түүхэнд хувьсгал хийж буйг гэрчилцгээв.

Эрхэм Dior  алдарт бүтээлээ, 1957 онд нас барах хүртлээ, 22 couture цуглуулгадаа шинэчлэн бүтээсээр байсан байна. Үүний дараа,олон дизайнерийн гараар орсон ба, жишээ дурдвал; Yves Saint Laurent нь  Dior загварын ордонд байхдаа Bar jacket-ийг илүү уртасган хэлбэрийг өөрчлөн “Trapeze line,” гаргасан нь  тухайн үедээ нэлээн мэтгэлцээн дагуулж байв. Түүний дараагаар брэндийг 28 жил удирдсан Marc Bohan үргэлжлүүлэн хэлбэрийг зөөллөж илүү эмэгтэйлэг, элегант силуэттэй болгосон “Slim Look”  нь  Sophia Loren, Princess Grace of Monaco зэрэгт ихэд таашаагдсан байна. Дараа нь 1996 онд John Galliano томилогдож Bar suit-ийг илүү театрчилсан, хэтрүүлэгтэй хэлбэр оруулсан байна.

John Galliano-ийн суудлыг Raf Simons 2012 онд эзэлсэн ба өөрийнхөө өнгө төрхийг оруулан Bar jacket-ны элемэнтүүдийг өөр хувцаснуудад шингээн элегант хэв шинжийг оруулжээ. 2015 онд, брэндийн анхны эмэгтэй загвар зохион бүтээгч Maria Grazia Chiuri томилогдсон ба  илүү артистиц, феминист өнцөг оруулсан эмэгтэйлэг хэв шинжийг бүтээсэн ба Bar jacket-ийг бараг бүх цуглуулгандаа оруулж алдаршуулж байна.

Өнөө цагт, Alexa Chung, Chiara FerragniCharlize Theron авахуулаад олон алдартнууд bar jacket-ийг улаан хивсний ёслол болон өдөр тутамдаа хэрэглэсээр байна. Bar jacket нь дан ганц загварын шинэчлэлтээс гадна хайраар бүтээгдсэн урлагийн бүтээл бөгөөд одоо хүртэл цуглуулганд хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Дашрамд  дуулгахад манай AME дэлгүүр дээр энэ гайхалтай бүтээл худалдаанд байгааг дуулгахад таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy