“Дэлхий бол тайз, харин тэнд хүн бүр өөрийн тодорхой үүргийг гүйцэтгэх ёстой
– Элвис Прэсли, Мария Гразия Кьюри
Парисын загварын долоо хоногийн анхны томоохон шоунд зориулж Dior SS2022 эмэгтэй хувцасны загвараа Францын алдарт Туиллерийн цэцэрлэгт хүрээлэнд (Jardin des Tuileries) зохион байгууллаа. Шоуны хувьд Dior брэндийн бүтээлч захирал Мария Гразия /Maria Grazia Chiuri/ Италийн уран бүтээлч 85 настай Анна Папараттитай хамтран асарыг олон давхар тайз засалттай, Италийн диско дуу эгшиглэсэн 60-аад оныг санагдуулам шөнийн клуб болгон өөрчилсөн байна. Тайз чимэглэлийн хувьд “Game of Goose” тоглоомноос санаа авч тод өнгө бүхий асар том дугуй самбар хэлбэртэй зурвас дээр загвар өмсөгчид ээлж дарааллан талбай бүр дээр урагшилдаг. Мария Гразия “Загвар бол тоглоом. Өөрийгөө хувцаслах нь тоглолтын нэг хэлбэр юм. Шоу бол загвар өмсөгчид болон үзэгчдийн хамтын тоглолт. Сүүлийн хоёр жилийн хугацаанд загварын системийг удаашруулахыг шаардсан шүүмжлэл их гарсан. Гэсэн хэдий ч загвар бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Загварын тухайд Мария Гразиа Кьюри 1958-1989 оны хооронд Dior-ийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Францын дизайнер Марк Боханы /Marc Bohan/ Dior ордонд танилцуулагдаж байсан силуэтуудыг дахин сэргээж богино юбка, 60-аад оныг санагдуулам тод неон өнгүүд , А силуэттэй даашинз , амьтны хээ гэх мэт деталиуд оруулсан нь ирэх жилийн трендийг илүү залуу эрч хүчтэй байлгахаар зорьжээ.
Нэмж хэлэхэд цар тахлын байдалтай холбоотойгоор 2 жилийн дараа манай албан ёсны мултибрэнд “АМЕ” дэлгүүр аравдугаар сарын 15ны өдөр Парис хотын “Dior Showroom” дээр уг коллекцийн худалдан авалтыг өөрсдийн биеэр хийх гэж байгааг дуулгахад баяртай байна.
Leave a Reply