1940-өөд оны сүүлч, 1950-аад оны хамгийн нөлөө бүхий загвар зохион бүтээгч байсан Кристиан Диор Дэлхийн 2-р дайны дараа өөрийн дур булаам шинэ дүр төрхөөрөө (“NEW LOOK”) гоёмсог дүрсээрээ дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж эхэлжээ. Үүн дээр Dior гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг мөн дээрээс нь өөрийн загвараараа нэрээ мөнхөлсөн билээ.
Олны хүндлэлийг хүлээсэн Парисын кутюр хаус болсны хувьд Кристиан Диор үргэлж хамгийн авьяаслаг туслахуудыг татдаг байв. Тэдгээрийн нэг нь 1940-өөд оны сүүлээр Диорыг өөрийн бизнесээ нээхээр явахаас нь өмнө түүний туслах байсан Итали гаралтай оёдолчин Пьер Кардин байв. Түүний өөр нэг алдартай туслах нь 1955 онд элссэн Алжир гаралтай авьяаслаг дизайнер Ив Сен Лоран байв.Тухайн үед Ив Сен Лоран дөнгөж Chambre Syndicale загварын сургуулийг төгссөн байв. Ив Сен -Лоран Диортой адил зөөлөн бүрэг байсан ба 1957 оны намрын цуглуулгын 35 загварт өөрийн хувь нэмрээ оруулж Кутюр хаусд эмэгтэйлэг уур амьсгалыг дэлгэрүүлсэн юм.

Цуглуулгаа гаргаж дууссаны дараа Диор залуу хайртдаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд жингээ хасна гэж Италийн хойд хэсэгт байрлах Монтекатини дахь рашаан сувилалд хэсэг хугацаанд амрахаар шийджээ. Гэсэн хэдий ч энэ нь санаснаар болсонгүй. Диор арван хоногийн дараа оройн хоолны үеэр загасны ясанд хахсаны улмаас зүрхний шигдээсээр нас барсан юм. Энэ нь зөвхөн Парис төдийгүй дэлхийг бүхэлд нь уй гашууд автуулсан юм. Марсель Боуссак нь Диорын шарилыг Парист буцааж авчрахын тулд Монтекатини-руу өөрийн хувийн онгоцоо илгээж байжээ. Түүнийг оршуулах ёслолд түүний бүх ажилтнууд болон түүний хамгийн үнэнч үйлчлүүлэгчид гээд маш олон хүмүүс оролцсон ба тур дундаа Уинсорын гүнгийн авхай хүртэл оролцов.

1957 онд Диорыг нас барсаны дараа Ив Сен Лоран компанийг хариуцаж авсан бөгөөд компанийг амжилттай хэвээр авч явав. 1996 онд Жон Галлиано бүтээлч захирлын жолоог залав. Түүний анхны цуглуулга нь тус брэндийн 50н жилийн ойд зориулсан байв. Британийн загвар зохион бүтээгч тэрээр “Юутай ч зохицно” хэмээх дүр төрхийг бий болгосноороо алдартай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр Семитик хүмүүсийн эсрэг турхирсан сэтгэгдлээсээ болж ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. 2012 онд Раф Симонс бүтээлч захирлаар томилогдох хүртэл Билл Гайттен компанийг богино хугацаанд хариуцаж байв. Гэвч гурван жилийн дараа тэрээр өөрийн брэнд дээр анхаарал төвлөрүүлж бүх цагаа зориулахаар компанийг орхихоор шийдэв.

Харин 2016 оноос одоог хүртэл Итали гаралтай, Диорын хамгийн анхны эмэгтэй бүтээлч захирал Мария Грациа Чиури тус брэндийг амжилттай үргэлжлүүлэн авч яваа билээ. Өнөөдрийг хүртэл Кристиан Диорын кутюр хаус нь дэлхийн загварын хамгийн чухал оргилуудын нэг байсаар байна. Диор жинхэнэ соёлтой боловсон эр хүн байв. Тэр эмэгтэйчүүдийг ойлгодог, загварын ертөнцийн эмэгтэйлэг талыг хайрладаг, түүний нэрийг сонсвол тансаг, чамин, хээнцэр байдал зэрэгцэн оршдог байв. Диор хаус нь haute couture франчэйз- ийн төгс илэрхийлэл болсон юм.

Leave a Reply