Bespoke болон Made-to-measure хослолын ялгааг та мэдэх үү?

Үйлчлүүлэгч, хэрэглэгч та өөрийн сонирхлын хүрээг тодорхойлж, гар аргаар хийгддэг нарийн хийцтэй уран чамин захиалгын зүйлс, түүнийг дагаад эдийн чанар, брэнд нэрний цаана чухам юу оршиж байдгийг, үйлдвэрийн масс бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай зэргийг танин мэдэх нь зүйтэй.  Орчин үед уламжлалт гар аргын хийцийн өв соёлыг зөвхөн тоос дарсан хуучин дэлгүүр, хуучин том хайчаар төсөөлж байсан уу? Үнэн хэрэгтээ гар хийц түүний мөн чанар нь бидний бодож явдгаас тэс өөр бөгөөд захиалгаар хийгддэг гар аргын хувцас, олноор үйлдвэрлэгддэг масс үйлдвэрлэлийн ялгаа чухам юу болох талаар танд дэлгэрэнгүйг хүргэж байна.

Аж үйлдвэрлэлийн эрин зуун хэдийнээ эхэлж бүх зүйл техник технологийн ачаар хурдацтай үйлдвэрлэгдэх боломжтой болсон хэдий ч  хүмүүс захиалгаар, гар аргаар хийгддэг зүйлсийг илүүтэй үнэлсэн хэвээр байгаа билээ. Тиймдээ ч үнэт эдлэл, машин, дугуй, тавилга, бүр цаашлаад гарын саван, үнэртэн, хүнсний бүтээгдэхүүнийг хүртэл  захиалгаар хийлгэх боломжтой болжээ. Хүмүүсийн бусдаас ялгарах гэсэн хүсэл, зөвхөн цор ганц, дахин давтагдашгүй эдлэлийг хэрэглэх, зөвхөн өөрт зориулсан тусгай зүйлтэй байх гэсэн хүслээс үүдэн энэхүү үйлчилгээ жил ирэх тусам эрэлт ихэссээр байгаа бөгөөд энэхүү “давтагдашгүй” байдлыг амжилттай авч явж буй салбарын нэг бол яах аргагүй эрэгтэй хослолын зах зээл юм. Харин эмэгтэй хувцасны зах зээл энэхүү давлагаанд төдийлөн өртөхгүй байгаа нь тэд нэг хэв загварын хувцсыг удаан хугацаанд өмсдөггүйтэй холбоотой ба үргэлж шинэ содон зүйлсийг эрэлхийлсээр бэлэн хувцасны зах зээл дээр эрчүүдийнхээс илүү хөгжиж чаджээ.  Аливаа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу захиалгаар буюу /made-to-measure, bespoke/ аргачлалаар хийх нь сэтгэл ханамжид бүрэн нийцдэг. Жишээ нь FIAT 500 машин нь өнгө, хэлбэр, чимэглэлийн асар их сонголттойгоор үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийгддэг нь бизнесийнх нь амжилтад асар их нөлөө үзүүлсэн байдаг.

Хэрвээ бид эрэгтэй ажил хэрэгч хувцас буюу хослолын зах зээлийг пирамид гэж үзвэл ёроолд нь масс үйлдвэрлэл буюу хэдхэн минутад  бэлэн болдог хувцас ордог нь нууц биш юм. Эдийн засгийн хямрал ба дайны үед бэлэн хувцасны хэрэглээ ихэссэнээр 1840 онд Америкт “E.how” болон 1850онд “I.M.Singer” нэртэй оёдлын машинууд зохион бүтээгдсэн нь олноор үйлдвэрлэгддэг хувцас буюу “mass production” хөгжих гол тулгуур болж байжээ.

"BESPOKE" Хослол

Пирамидын оргилд буюу хамгийн тансаг захиалгын үйлчилгээ бол “Bespoke” тэйлоринг юм.  Юун түрүүнд таны хэмжилтийг биеэс авч эсгүүрийг шинээр томъёолон зөвхөн үйлчлүүлэгчид зориулан гаргадаг. Эсгүүрийн дагуу хагас бэлэн болсон хувцсыг үйлчлүүлэгч дахин ирж өмсөж үзэх ба энэ үед биед үүсч буй үрчлээс, уртасгах, богиносгох гэх мэт хэрэгтэй засваруудыг тэмдэглэж авна. Ингээд эцэст нь бэлэн болсон  Bespoke хослол таны биед байж болох төгс зохицлоор таарч, түүнээс гадна биед маш сайн сууж өгөх юм. Таарсан хослол өмссөн үед таны биеийн өөг далдалж цэгцтэй, бүр өндөр ч харагдах боломжтой байдаг гэдгийг дурдан хэлье. Захиалгын үйлчилгээний хамгийн том давуу тал бол мэдээж энэ шүү дээ. Үүнээс гадна Bespoke үйлчилгээг бүр ч үнэ цэнэтэй, тансаг болгодог зүйл нь 100% handmade буюу гар аргаар хийдэгт оршино.  Нэг хослолыг гар аргаар бүтээхэд дунджаар 70-90 цагийг зарцуулдаг бөгөөд товчны нүх тус бүрийг гараар оёж, ихэнхдээ наалтын оронд морины үсийг зүүгээр гараараа шивж оёдог байна. Тиймээс Bespoke хослол маш зөөлхөн, нимгэн хөнгөхөн болохын хажуугаар гар аргаар хийгдсэн хослол нь харагдах үзэмж, арьсанд мэдрэгдэх мэдрэмж, биед суух суулт, элэгдэх хугацаанд хүртэл нөлөөлдөг. Хослолын жижиг загвар, жижиг деталь хэсэг бүрийг өөрийн хүссэнээрээ хийлгэх боломжтой учраас та өөрөө хослолынхоо дизайнер нь болж загвараа гарган хийлгэх боломжтой билээ. Захиалга хүлээн авснаас хойш 6-8 долоо хоногийн дараа үйлчлүүлэгчийн хүссэн хослол бэлэн болдог.

"Made-To-Measure" Хослол

Харин пирамидийн дунд Bespoke хийцийн давуу талыг багтаан сул талыг нөхөх зорилготойгоор үүссэн Made To Measure /MTM/ үйлчилгээ орно. Энэ үйлчилгээ нь таны биед хамгийн төгс тохирсон бэлэн хувцсыг өмсгөж үзэн хэмжилт авч, үүсч буй аливаа үрчлээ хуниасыг арилган, хэмжилтийн дагуу бэлэн эсгүүрэн дээр хасч нэмэн ажилладаг. Ихэнх хүмүүст дэлгүүрийн бэлэн хувцас 100% төгс сууж таардаггүй бөгөөд бэлэн хувцаснаас сонголт хийж биеийнхээ аль нэг хэсэгт тааруулан авдаг. Дээр хэлсэнчлэн таны биеийн онцлогт яг таарсан хослол хийдэг нь захиалгын үйлчилгээний хамгийн том давуу тал юм. Зөвхөн танд зориулагдсан загвар, деталь хэсэг болох товч, доторлогоо, халаасны загвар гэх мэт өөрийн хүссэнээр сонгон хийлгүүлэх боломжтой байдаг. Мөн ихэнх хэсгийг гар аргаар урладаг. Made-to-measure хослол захиалгаас хойш 3-4 долоо хоногийн дараа буюу Bespoke хослолоос илүү хурдан гардаг нь бас нэгэн давуу тал гэдгийг онцлон хэлье.

Premier Tailor дэлгүүрийн хамт олон таны имиж бүрдүүлэлтийг хариуцаж, мэргэжлийн зөвлөгөөг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй хамт хүргэн, хамгийн тансаг хэрэглээг мэдрүүлэхийг эрмэлзэн ажилладаг. Мөн Итали, Солонгос улстай хамтран Bespoke болон Made-to-Measure үйлчилгээг хүргэж жил бүр Италид зохион байгуулагддаг загварын шоу, үзэсгэлэнд оролцож туршлага судлан, хослолын шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүдийг авчирч байгаа бөгөөд 100% гар аргаар хийгдсэн уламжлалт хийцийн зангиа, энгэрийн алчуур мөн Carmina брэндийн гутлуудыг худалдаалж байна.

“Бид та бүхнийг өөртөө хамгийн сайхан таарах хослол, цамц, хүрэм захиалж өмсөн сэтгэл ханамжтай байх болно гэдэгт итгэлтэй байна.”

Хэрвээ та тэйлор газарт захиалгаар хослолоо хийлгэх гэж байгаа бол материалын талаар сонирхох нь мэдээж. Ихэвчлэн тэйлор газар танд хэдэн зуугаас хэдэн мянган өөр өөрийн гэсэн орц найрлага, онцлогтой, олон төрлийн өнгө, загвар, хээтэй материалын сонголтыг танилцуулдаг. Тасмани, мерино гэх мэт шилдэг, нарийн ноост үүлдрийн хонины 100% ноосон, ноос ноолуур холилдсон, силклинэн , сүпер100 – 180 гэх мэт төрөл бүрийн орц, онцлогтой материалнаас та сонголтоо хийж болох юм. Та брэнд дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авахад брэнд нэрэнд нь илүү мөнгө төлдөг бол тэйлор газар даавууны чанарт мөнгө төлдөг гэж ойлгож болно.

Premier Tailor

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, 9р байр “Premier Tailor” дэлгүүр.

Утас:  77110050

Facebook: Premier Tailor
Instagram: @Premier_Tailor

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy