Баленсиагагийн бүтээлч захирал Демна Гвасалия 2022 оны намрын өмнөх коллекцид 90-ээд оны загварын өнгө аясыг шингээжээ.
“90-ээд он бол миний загварт хичнээн хайртайгаа ойлгосон арван жил байсан юм. Хүмүүс тэр эрин үеийг мартсан, учир нь загвар тэр үед одоогийнх шиг бүх сошиал медиа платформуудаар ил тавигддаггүй байсан тул хүмүүс илүү эрх чөлөөтэй байж шүүлтүүргүй, сонирхолтой бөгөөд хүссэн хэв маягаараа хувцаслаж, биеэ чөлөөтэй авч явдаг байсан.” хэмээн Демна (Demna Gvasalia) Vogue сэтгүүл дээр ярьж байсан билээ.
Цахим хаягаараа танилцуулсан Винтаж загвартай уг коллекцид хар өнгө зонхилох бөгөөд энэ нь Balenciaga ордоныг илтгэж байв. Шинэ цуглуулгууд дээр гарах гоёмсог хар силуэтүүдээс гадна жинсэн загварууд, хонх хэлбэртэй паффер куртка, сул өмд, дэгжин даашинз болон чөлөөт загварын футболкан даашинз гэх мэт загваруудыг загвар зохион бүтээгч өөрийн”дуртай өнгөөрөө” бүтээжээ.
Танд Balenciaga-н Pre-Fall 2022 цуглуулгыг дээрх зургуудаар хүргэж байна.
Эх сурвалж : Vogue
Leave a Reply