Хэзээ ч моданаас үл гарах Balenciaga : Neo Classic цүнхний хувьсал

Balenciaga брэндийн “Neo Classic” загвар нь гарсан цагаасаа хойш эмэгтэйчүүдийн анхаарлыг татсаар ирсэн билээ. Тодруулбал одоогоос 20 жилийн өмнө Balenciaga цүнх анхны классик загвараа танилцуулж,  одууд болон супермоделиуд дунд ихээхэн шуугиан тарьж цүнхний түүхэн дэх байр сууриа бэхэлж байсан юм.

2000-д оны эхээр Никола Гьескеер (Nicolas Ghesquière) тухайн цаг үеийн Balenciaga брэндийн бүтээлч захирал байх үедээ загварын шоунынхаа хажуугаар чимэг болгох зориулалтаар одоогийн цүнхний анхны хувилбар болох “Motorcycle” цүнхийг бүтээж байв. Биегүй хөнгөн бүтээгдсэн уг цүнх нь хээтэй зөөлөн арьс , оосор болон цахилгаанаас бүрдэж байлаа.

Ийнхүү Balenciaga цүнх танилцуулагдсны дараагаас  стилистүүд болон загвар өмсөгчид Motorcycle цүнхийг “ямар ч үед барьж явах боломжтой загвар” болсонд олзуурхацгааж  анх “It Bag” болсон түүхтэй.  Цүнх огт логогүй бүтээгдэж байсан нь 90-д оны логогоор бөмбөгддөг байдлыг эвдэж байжээ. Balenciaga Motorcycle цүнх арай өөр арга барил сонгосон : Зөвхөн тансаг арьс ба хатуу тоноглол.

“Balenciaga Neo Classic” цүнхний 20 жилийн ойг тохиолдуулан тус цүнхэнд агуулагдах өвөрмөц агуулгыг сэргээж, шинэ өнгө төрх, шинэ тоноглол оруулан чимэглэж “Neo Classic City Nano”-с “City Large” хүртэлх хэмжээтэй дахин худалдаанд гаргасан эдгээр цүнхүүдийг та Shangrila Mall-д байрлах AME дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хаяг : Шангри-ла Молл, 1-р давхар, АМЕ дэлгүүр
Утас : (+976) 77550505, 83115555
AME Concept Store

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy