Тус цуглуулгад бар жилийн зураасан загварт судалтай ноосон хүрэм, тод ноосон цамц багтсан байна.
Balenciaga 2022 оны Бар жилийг угтаж амьтны сэдэвтэй хувцасны цуглуулгаа танилцууллаа. 57 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн капсул цуглуулга нь барын догшин эрч хүчийг шингээж, улбар шар, хар, цагаан өнгийг цуглуулан, судалтай хээ, Баленсиагагийн сонгодог хэв маягийг агуулсан ба цуглуулгад барын хээтэй тайрсан цамц, “fleece” хүрэм, судалтай том даашинз, хөвсгөр тавчик зэрэг тус тус багтжээ.
Мөн Balenciaga брэнд Y2K буюу хүйсгүй гэх загварын чиг хандлагад нэгдэж, намхан жинсэн мини юбка энэ төрөлд нэмж оруулжээ. Мөн бар жилийн тусгай капсул цуглуулга шошгоны нэртэй логотой болсон тул Баленсиагагийн барааг сонирхогчид үүнийг алдахгүй байх. Balenciaga брэндийн шинээр танилцуулж буй урт, богино ханцуйтай подволк, малгай, өмд, юүдэнтэй цамц болон бусад зүйлсийг толилуулж байна.
Leave a Reply