Apple компани бар жилийг дүрсэлсэн AirPods Pro гаргалаа

2022 он гарч Ази даяараа өргөн тэмдэглэдэг цагаан сарын баяр ирэх  хоёрдугаар сарын 1-нд тохиох гэж байгаа билээ. Өнгөрсөн жил  Apple компани Үхэр жилийг дүрсэлсэн Airpods цөөн тоогоор гаргасан бол энэ удаад ч мөн ирж буй Бар жилийг харуулах Tiger Airpods Pro-н “Limited Edition” гаргаж байна.

 “Limited Edition” хувилбарын бүтээгдэхүүн нь хайрцагны хажуу талд тод улаанаар сийлсэн эможиноос өөр мэдэгдэхүйц ялгаагүй бөгөөд худалдан авагчид  Apple-ийн лого доторх барын эможи, “2022” оны мэндчилгээ бүхий онцгой улаан багцыг хүлээн авах болно.

Special Edition Tiger AirPods Pro нь Азийн зарим зах зээл дээр дэлгүүрээс болон онлайнаар худалдаалагдаж байгаа бөгөөд одоогоор энгийн Airpods Pro-той ижил үнээр  (249 ам. доллар)  худалдаалагдаж байна. Түүнчлэн Азид хараахан байхгүй хүмүүс өөрийн Airpods Pro дээрээ барын зураглал хэвлүүлж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy