AME Concept store

Премьер Тэйлорийн охин компани нь 2019 онд “multi brand strategy” буюу өрсөлдөх чадвараараа ижил төстэй брэндүүдийг нэг дор нэгтгэн, Франц хэлнээс [ам] гэж дуудагдах “âme concept store”-ийг Шангри-Ла Моллд нээсэн бөгөөд дэлхийд нэр хүндтэй Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine зэрэг брэндүүдийг албан ёсоор оруулж ирэн худалдаалж байна. Ame гэдэг нь Франц үг бөгөөд Англиар “soul”, Монголоор “зүрх сэтгэл” гэсэн утгатай. Бид манай хамт олны олон жил хүсэж, мөрөөдөж, сэтгэл зүрхээ шингээсэн төсөл учраас ийнхүү нэрлэсэн билээ.

Танилцуулга үзэх

Брендүүд

DIOR брэнд нь 1947 оны 2 сарын 12 –нд болсон анхны шоунаас эхлээд элегант, эмэгтэйлэг хэв шинжээ хадгалсан цуглуулгаа гаргасаар байгаа билээ. Загварын ертөнцөд, ялангуяа тансаг хүрээнд 70 гаруй жил манлайлж буй DIOR брэнд нь дайны дараа гэгээ татуулан орж ирсэн “New look”, Британийн гүнжийн дуртай цүнх “Lady Dior handbag” дэлхийн загварын ертөнцөд гарсан цагаасаа хүчтэй нөлөөлж хувсьсгал хийж байжээ. 2016 онд брэндийн бүтээлч захирлаар Maria Grazia Chiuri шинээр томилсон нь анхны эмэгтэй хүн байсан төдийгүй брэндэд илүү феминист уур амьсгал оруулж байгаа билээ. Гэсэн хэдий ч DIOR брэндийн үндэс суурь болсон санааг алдагдуулахгүйгээр өөрийн хэв шинжээ оруулсан нь олон загварын мэргэжилтнүүд болон шүүмжлэгчидэд таалагджээ.

GUCCI нь өнөө цагийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн брэндийн нэгт зүй ёсоор ордог. Флоренц хотноо 1921 онд үүсгэн байгуулагдсан GUCCI брэнд ретро хэв маягтай контемпорари орчин үеийн бүтээл гаргаж Итали урлал, чанар деталиыдад тавих анхаарал, дизайн зэргийг таниулсаар байна. Alessandro Michele (одоо байгаа бүтээлч захирал) -ээр удирдуулсан баг өнгөлөг, романтик, гайхалтай загваруудыг танилцуулж байгаа нь залуу худалдан авагч нарыг татахад тун чухал нөлөө үзүүлж байна.

Францын алдарт CELINE нь анхандаа хүүхдийн хөлнөөс хэмжээ авч захиалга аван эхэлж байсныг мэдэх үү? 1945 онд Céline Vipiana, нөхөр Richard-тайгаа хамтран хүүдийн гутлын дэлгүүр нээж байжээ. 1950 оны сүүлээр хосууд эмэгтэй гуталны бизнесрүү хөл тавьж комтемпрари боловч хэрэглээнд зориулагдсан шинэ дизайнуудыг гаргаж эхэлжээ.

Испанид 1919 Cristóbal Balenciaga брэндээ нээсэн нь одоогийн гудамжны загварын мангас BALENCIAGA брэндийн эхлэл болжээ. Брэндийн тэгш дөрвөлжин, тайлгүй хэлбэр, хэтрүүлэгтэй силуэт, хатуулгатай мөр, спортлог, гудамжны хэв маягийг оруулсан хэв маяг гээд бүтээлч захирал Demna Gvasalia нь брэндийн үнэт зүйлсийг хадгалан загварын ертөнцөд топ хэвээр байна.

1961 онд байгуулагдсан цагаасаа хойш 20-р зууны хамгийн том загварын ордон болж чадсан SAINT LAURENT нь загварын ертөнцөд чухал байр суурь эзэлдэг билээ. Yves Saint Laurent нь мөн 20-р зууны хамгийн алдартай дизайнерын нэг бөгөөд хэзээ ч хэв маягт баригдахгүй, өдөөн хатгасан санааг дэвшүүлэхээсээ айдаггүй, бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан зэрэг нь бүсгүйчүүдэд анх токсидо өмсгөж хүч чадлыг нь мэдрүүлсэн, анхны хар арьст моделиудыг тансаг зэрэглэлийн шоунд оролцуулсан зэрэг үйлдлүүдээс нь тодорхой харагддаг.

Сүүлийн үеийн дэлхий даяар “консепци дэлгүүр” гэдэг ойлголт хүчээ авч байгаа бөгөөд энэ нь загвар, дизайн, урлаг гээд үзэсгэлэнтэй бүхэн нэг дор цогцолсон дэлгүүр дотор нь музей, кафе, ресторан байх бөгөөд худалдан авалт хийхэд бүхий л зүйлсээр хангасан байдгаараа ердийн дэлгүүрээс ялгардаг.

Ame дэлгүүр нь энэ жишгээр хамгийн нарийн мэдрэмжтэй нэгний гэрээр зочилсон мэт тухтай, загварлаг, эмэгтэйлэг уур амьсгал бүрдүүлэхийг зорьсон.

Ame concept store-д орчин үеийн уран бүтээлчдийн уран зураг, бүтээлүүд мөн нандин ном, сүүлийн үеийн загварын сэтгүүл зэргийг үзэн сонирхож мини барнаас дуртай уух зүйл, кофегоор дайлуулан худалдан авалтаа тав тухтай, чөлөөтэй, сэтгэл ханамжтай хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь манай дэлгүүрийн концепц юм. Дэлгэгдэж буй хувцасны бүтээлүүд нь ч мэргэжлийн стилистээр нарийвчлан шилэгдсэн, брэндүүдийн шинэ цуглуулга дахь онцгой, ховор бүтээлүүд байхаас гадна манай загварын зөвлөхүүд танд мэргэжлийн зөвлөгөө өгөн үйлчилдгээрээ онцлогтой.

Our projects

Холбоо барих

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо
Шангри-Ла Молл, 1 давхарт
  (976)-7755 0505
  (976)-83115555

Холбоо Барих

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо
Шангри-Ла Молл, 1 давхарт
  (976)-7755 0505
  (976)-83115555