Арванхоёрдугаар сар гарч баярын уур амьсгал аль хэдийнээ эхлэн ажлын хамт олон, найз нөхдийн үдэшлэгээс эхлээд албан ёсны хүлээн авалт, гэр бүлийн баярын оройн зоог гээд олон төрлийн төрх бүрдүүлэх шаардлагатай олон арга хэмжээ таныг хүлээж байгаа байх. Мөн цаг нь аль хэдийн дөхчихсөн энэ үед хаанаас өөрт тохирсон төгс даашинзыг олох вэ? Бүсгүйчүүд биднийг бодолд автуулж буй эдгээр нэн чухал асуултын хариуг бэлтгэхээр бид Шангри-ла молл нэгдүгээр давхарт байрлах Âme Concept Store дэлгүүртэй хамтран үдшийн гоёлын санаануудыг бэлтгэлээ.

Look 1 : Silver Moon
Өвлийн улирлын гол төлөөлөгч өнгийн нэг бол яах аргагүй “МӨНГӨЛӨГ” өнгө гэдэгтэй маргахгүй биз ээ. Бидний танилцуулж буй Баленсиага /BALENCIAGA/ брэндийн Металлик оруулгатай мөнгөлөг даашинз нь таны хүзүүнээс эхлээд хөл хүртэл бүхэлдээ тансаг бөгөөд төгс дүр төрхийг бүрдүүлж үдшийн сар мэт онцгой харагдуулж чадна гэдэгт итгээрэй. Намирсан материалтай, гялтганасан эффекттэй энэхүү даашинзны давуу тал нь ирээдүйд аль ч цаг үед үл хуучрах үдшийн гоёлын төгс сонголт байсаар ирэх болно. Гайхалтай биш гэж үү?
BALENCIAGA Metallic Ribbed-knit Maxi Wrap Dress In Silver
SAINT LAURENT Sling Chain Pumps In Suede
CELINE Medals Bracelet In Brass With Gold Finishgold
BALENCIAGA White Clutch Bag
Look 2 : Little Black Spotlight
Өдөр тутмын хувцаснаас үдшийн даашинзны алинд ч хар өнгө сонгосон та сэтгэл дундуур үлдэхгүй. Дээд зэрэглэлийн брэндүүдийн энэ жилийн загваруудаас харахад бие гэрэлтсэн торон оруулгатай эсвэл гялгар чимэглэл гээд гар ажиллагаа шаардсан даашинзууд олонтаа харагдсан билээ. 1961 онд үүсгэн байгуулагдсан Сан Лоран ( Saint Laurent) брэнд нь тансаг зэрэглэлийн prêt-à-porter хэмээх ойлголтыг нэвтрүүлсэн анхны кутюр хаус бөгөөд “айконик” шинэ загварын хэв маягийг санал болгодог уг брэндээс онцолж буй коктэйл хар даашинз нь кутюрын түвшний нарийвчлал, гар чимэглэл, хар даавуун материалаар хийгдсэн бөгөөд хар өнгө ямар ч үед төгс сонголт байх болно.
CELINE Maillon Triomphe Multi Motifs Necklace In Brass With Gold Finishgold
SAINT LAURENT Bow-Embellished One-Shoulder Minidress
SAINT LAURENT Maike Dream Slingback Pump
Look 3 : Chic in velvet
Дийлэнх бүсгүйчүүд баяр ёслолын үед даашинз өмсдөг тул өндөр суудалтай, брюк өмдтэй хослол өмссөн та бусдаас онцгойрон харагдах нь гарцаагүй тул бид Сан Лоран (Saint Laurent) брэндийн хамбан материалтай өмдийг онцлон орууллаа. Төрхөө бүр ч гоёмсог болгохын тулд ээмэг, хүзүүний зүүлт, бөгж зэрэг өөрийн аксессуартаа чухал ач холбогдол өгч, цүнх ба гутлаа ч мөн хоорондоо төгс зохицохоор сонгоорой.
Look 4 : Elegant yet sexy !
Дэлхийн супер одууд томоохон хүлээн авалт, ёслолын арга хэмжээн дээр задгай хэдий ч нууцлаг, элегант даашинз өмсөж гарах нь элбэг харагдах болсон. Сайхан бие хаатай, үүгээрээ бахархдаг, зоригтой бүсгүйчүүд яагаад ийм сонголт хийж болохгүй гэж? Донжийг нь тааруулж, мөн дотуур хувцсаа хослуулж чадваас энэхүү сонголт бол жинхэнэ “ELEGANT YET SEXY!”
SAINT LAURENT Baby Kaia Croc Embossed Leather Crossbody Bag
SAINT LAURENT Velvet Maxi Skirt
GUCCI Horsebit Patent Leather Sandals
SAINT LAURENT Silk blouse
Look 5 : Sparkly night
1980-аад оныг санагдуулам Диско уур амьсгал, хэв маяг энэ жилийн загварын ертөнцөд томоохон шуугиан дэгдээгээд амжсан. Тэгвэл диско хэв маягтай даашинз, гялтгануур шигтгээтэй материал зэрэг нь шинэ жилийн онцлох трендүүдийн нэг яах аргагүй мөн биш гэж үү? Бүхэлдээ гялтгануур чимэглэлтэй бүтсэн энэхүү Сан Лораны /Saint Laurent/ даашинзыг сонгосноор та үдэшлэгийн ГЯЛАЛЗСАН ОД НЬ БАЙЖ, ХААНА Ч ОЧСОН БАЯРЫН УУР АМЬСГАЛ НЭМНЭ! гэдэгт бид итгэлтэй байна. Гялалзсан саа, чимэглэлтэй хувцас өмсөх нь “хэт их гоёсон” харагддаг гэх ойлголт одоо цагт хэдийн ард хоцорч, эсрэгээрээ тухайн хүний загварын мэдрэмжийг илэрхийлэх болжээ.
Saint Laurent Long Sleeve Sequin Jersey Minidress
CELINE Teen Triomphe Bag
GUCCI Vernice Stiletto Pumps
AME CONCEPT STORE
УТАС : (+976) 77550505, 83115555
ХАЯГ : ШАНГРИ-ЛА МОЛЛ, 1-Р ДАВХАР, АМЕ ДЭЛГҮҮР
Facebook: AME CONCEPT STORE
Instagram: ame_concept_store
Leave a Reply