1970 аад оны трэндүүд нь бүх цаг үеийн хамгийн загварлаг трэнд байсаар байгаа нь өөрийн гэсэн шалтгаантай юм. Өөөрөөр хэлбэл 70 аад оны трэнд нь маш олон арван жил загварын ертөнцөд оршин тогтносоор байгаа бөгөөд fashion expert, trend maker үүд 70 аад оны трэндүүдээс санаа аван одоо цагт ялангуяа 2020 онд дахин трэнд болгож байгаа билээ.
Өнөө цагт хүмүүсийн амьдраын хэв маягт нийтлэг харагдах болсон пянз тоглуулагч, цэцгээр урласан титэм, поларойд камера болон өндөр суудалтай жийнс, натурал долгиолог үс гэх мэт нь бүгд тэр үеийн хэв маяг болж байжээ. Мөн 1970 оны punk, glam rock, psychedelic rock, grunge rock гэх мэт хөгжмийн урсгалууд нь тухайн үеийн загварын салбарт маш том нөлөө үзүүлсэн хэмээн үздэг төдийгүй disco, hippie мода дэлгэрсэн цаг үе гэж үздэг байна.

Өнөө цагийн өсвөр насныхан эдгээр чимэглэл, эд зүйлсийг (vintage items) сонирхон хэрэглэж 70, 80 аад оны трэндүүдийг сэргээхэд тодорхой нөлөө үзүүлсээр байна. Эдгээр чөлөөт сэтгэхүйтэй, шинэ залуу үеийнхэн загвар төдийгүй загвараас өөрсдийн амьдрылын хэв маяг хүртэл “хуучныг” дахин татан авчирсаар байна.
Тэгвэл та бүхэнд 2020 онд трэнд болж буй 1970аад оны трэндүүдийг танилцуулж байна.
1. ТОЛГОЙН АЛЧУУР
2. СУВДАН АККСЕСУАР
3. JUMPSUIT
4. СAТИН ДААШИНЗ
5. ӨМДТЭЙ ХОСЛОЛ
6. УРТ ТҮРИЙТЭЙ ГУТАЛ
7. ЖИЙНСЭН ДААШИНЗ
8. BOHO ДААШИНЗ
9. СҮЛЖМЭЛ ЦҮНХ
10. САФАРИ СТИЛЬ
11. УНТЛАГЫН ХУВЦАСЫГ ГАДУУР ӨМСӨХ
12. ПЛАТФОРМ ГУТАЛ
70-аад оноос эдгээр зүйлс эргэн трэнд болж байгаа бөгөөд эдгээрээс санаа аван хувцаслаарай.
Leave a Reply