2021 он: Хавар зун хүн бүр өмсөх 4 жийнс

Бид одооноос эхлэн 2021 он цуврал бичвэр оруулах бөгөөд эдгээр нь энэ онд таны хувцасны шүүгээндээ юу нэмэх, хэрхэн стайлинг хийж хослуулах, мөн таны загварын мэдлэгт нэмэр болох болов уу хэмээн хүргэж байна.

Хүн бүрд зохидог, хувцасны шүүгээнд нь байх ёстой загвар гэж байдаг. Иймд бид 2021 онд танд байх ёстой жинсэн өмдний гол чиг хандлагуудыг хуваалцахаар шийдлээ. Хавар, зуны коллекцод бидний дуртай зарим загвар байгаа бөгөөд жинсэн өмдний тайралтад  олон хэв маяг орж ирж байна. Таны шүүгээнд байх төгс жийнс энд байгаа гэдэгт итгэлтэй байна. Загварлаг хэлбэр бүхий жинсэн өмдийг туршиж үзэх, дэлгүүр хэсэх онгодыг тань нээх болно.

1. Wide Jeans

СУЛ ӨМД

Сүүлийн хэдэн улиралд сул жинсэн өмдний нэр хүнд улам нэмэгдэж байгаа бөгөөд 2021 онд анхаарлын төв хэвээр байх нь.

2. Straight Jeans

ШУЛУУН ЖИЙНСЭН ӨМД 

Хувцсандаа чимэг оруулах урмаар өдөөгдсөн өндөр суудалтай, шулуун жинсэн өмд  жинсэн хувцасны зах зээлд үлдэх хэвээр. Дэгжин бас орчин үеийн сонголт байх болно.

3. Distressed Jeans

УРАНХАЙ ЖИЙНС 

Ирэх онд уранхай жинс байгаа нь үнэхээр азтай хэрэг. Учир нь олон хүний хувьд энгийн, өдөр тутмын “look” байж чадна.

4. Flared Jeans

БАГА ЗЭРЭГ ТРАПЕЦ ӨМД 

2021 онд трапецэн өмд үлдэх хэвээр. Гэхдээ бага зэрэг шулуун, үл ялиг трапец загвар энэ онд илүү загварлаг сонголт байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy